x

П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ тогтворжуулахтай ноцолдож ирсэн явдал

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Танай намын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Юуны өмнө энэхүү асуудлаар манай нам санал, байр сууриа нэгтгэсэн. Татварын багц хууль бол 2024 оны Засгийн газар бүрдсэнээс хойш гурав дахь жилдээ яригдаж байгаа асуудал. Өмнө нь өргөн баригдсан хоёр ч татварын багц хуулийн төсөл эргүүлэн татагдаж байсан. Харин энэ удаа Засгийн газраас дахин өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа нь сайшаалтай, зөв алхам гэж үзэж байна. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, өсөлтийн эрчим саарч буй энэ үед ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал, дарамт өндөр байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх татварын өрийн нийт үлдэгдэл 8.5 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд 5-6 дахин өссөн үзүүлэлт. Тиймээс татварын багц хуулийг оруулж ирж, үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа нь цаг үеэ олсон, нэн яаралтай баталж хэрэгжүүлэх шаардлагатай хууль гэж УИХ дахь ХҮН намын зөвлөл үзэж байгаа.

-Энэ удаагийн татварын багц хуульд ямар онцлох өөрчлөлтүүд туссан гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, хувь хүний орлогын албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэлх орлогод 100 хувь чөлөөлж байгаа. Энэ бол “Халамжаас хөдөлмөр рүү” гэсэн бодлоготой нийцэж байгаа зөв бодлого юм. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжиж буй бодлого гэж харж байна. Гэхдээ зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл 100 хувь чөлөөлөөд, түүнээс дээш орлогод шууд 10 хувийн татвар ногдуулж байгаа нь өөрөө бас засаж, сайжруулах шаардлагатай заалт гэж үзэж байгаа. Өмнөх хуулийн төслүүд дээр бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээших орлогыг үе шаттайгаар бууруулах санал гаргаж байсан. Тухайлбал, нэг сая төгрөг хүртэлх орлогод таван хувийн татвар ногдуулах зэрэг хувилбаруудыг ажлын хэсгийн түвшинд ярьж байсан юм.

Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгийн явцад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл 100 хувь чөлөөлөөд, түүнээс хоёр дахин нэмэгдүүлсэн дүн хүртэл 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, түүнээс дээш орлогод одоогийн 10 хувийн татварыг хэвээр үлдээх зэрэг шатлалтай тогтолцоо руу орох ёстой гэсэн саналыг бид илэрхийлсэн.

-НӨАТ-тай холбоотой өөрчлөлт орж ирж байгаа. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн ямар өөрчлөлтүүд туссан бол?

-НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг байсныг өмнө нь яригдаж байсны дагуу 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж байгаа. Энэ нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн хувьд чухал дэмжлэг болно гэж үзэж байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд өмнө нь зургаагаас 10 тэрбум төгрөгийн орлоготой компаниуд 10 хувийн татвар төлөөд, түүнээс дээш орлоготой бол шууд 25 хувь руу өсдөг байсан. Харин одоо дунд нь 15 хувийн шатлал оруулж ирж байгаа нь компаниудад илүү уян хатан, бодитой нөхцөл бүрдүүлнэ гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 6-10 тэрбум хүртэлх орлогод 15 хувь, 10 тэрбумын орлогод 25 хувь гэсэн шатлалтай тогтолцоо руу орж байгаа нь аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн чухал өөрчлөлт гэж харж байна.

-НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа вэ?

-НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгосонтой холбоотойгоор нийтдээ 23 мянга орчим аж ахуйн нэгжид жилдээ 160 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт очно гэж тооцоолж байгаа. Энэ бол жижиг, дунд бизнесүүдэд бодитой дэмжлэг үзүүлж байгаа арга хэмжээ гэж харж байна. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн төрлөөр нь авч үзвэл хувь хүний орлогын албан татвар дээр нийтдээ 840 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр байгаа. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн 90 хувийн буцаан олголттой холбоотой босгыг нэг тэрбумаас 2.5 тэрбум болгож нэмэгдүүлснээр 84 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шаталсан хэлбэрт оруулсантай холбоотойгоор 162 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлнэ. Ингээд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгжихээр байгаа.

-Энэ нь төсөвт эрсдэл үүсгэхгүй гэж үзэж байгаа юу?

-Сангийн яамны хувьд бол төсөв нь даах боломжтой хамгийн дээд боломжтой хувилбарыг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Өнөөдөр ХҮН намын Зөвлөл татварын бодлогыг зөвхөн Сангийн яам оруулж ирдэг биш, гол бодлогыг барьж буй эдийн засгийн өсөлт хөгжил, цаашдын бодлого барьж буй Эдийн засаг, хөгжлийн яам давхар танилцуулж явах ёстой гэдэг асуудлыг хөндөж, шаардаж байгаа. Учир нь татварын бодлого гэдэг өөрөө зөвхөн төсвийн орлогын асуудал биш. Энэ бол эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, ажлын байр, иргэдийн орлоготой шууд холбоотой бодлогын хэрэгсэл. Гэтэл эдгээр татварын өөрчлөлтөөр дамжаад аж ахуйн нэгжүүд хэрхэн тэлэх вэ, иргэдийн цалин орлого яаж өсөх вэ, татварын бааз суурь яаж өргөжих вэ, ард иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоо, судалгаа бараг харагдахгүй байна. Нөгөө талдаа Засгийн газрын өөрийнх нь том бодлого бий. Жишээлбэл, үйлдвэрлэлийг яаж дэмжих гэж байгаа юм, эрчим хүчний салбарт ямар бодлого барих гэж байгаа юм, аль салбарт илүү ачаалал өгөх вэ, аль салбарыг татвараар дэмжих вэ гэдэг нь татварын бодлоготойгоо уялдаж харагдах ёстой. Татвар гэдэг өөрөө бодлогын хэрэгсэл. Ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна, тэрийгээ татвараар дамжуулж дэмжих үү, эсвэл ачаалал нэмэх үү гэдэг нь тодорхой байх ёстой. Тиймээс УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн зүгээс Эдийн засаг, хөгжлийн яам өөрсдөө тооцоо судалгаагаа хийж, Сангийн яамтай хамт танилцуулж явдаг байх шаардлагыг тавьсан.

-Татварын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж та хэллээ. Ямар чиглэл рүү өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?

-Бид татварын тогтолцоог цаашдаа зөвхөн шийтгэдэг тогтолцоо биш, дэмждэг тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр данс хаана, торгоно, алданги тооцно гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Харин үнэн хэрэгтээ тогтмол татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдээ урамшуулдаг тогтолцоо хэрэгтэй гэдэг саналуудыг гаргаж байна. Компаниудын данснаас дээд тал нь 80 хувийг нь татварын өрөнд суутгана гэдэг заалт орж ирж байна. Гэтэл үлдсэн 20 хувиараа яаж цалингаа тавих юм, яаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм бэ гэдэг асуудал бий. Тиймээс энэ хэмжээг хамгийн ихдээ 50 хувь байхаар хязгаарлах хэрэгтэй гэсэн санал гарсан. Мөн НӨАТ тайлагнасан аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах зохицуулалт орж ирсэн байна лээ. Үүнийг ядаж гурван сар болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь гаднаас бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг жижиг, дунд бизнесүүдийн хувьд бараагаа оруулж ирээд, зарж борлуулаад, мөнгөн урсгалаа эргүүлээд татвараа төлөхөд хамгийн багадаа гурван сар шаардлагатай болдог. Энэ хугацаанд татвараа төлж чадахгүйгээс болж алданги, торгуульд ордог, цаашлаад дансаа хаалгах эрсдэл үүсдэг. Тиймээс ийм бодит нөхцөл байдлыг тооцоо судалгаанд үндэслэж хуульдаа тусгах ёстой гэсэн саналуудыг хэлсэн.

-Сүүлийн үед улс төрийн хүрээнд төрийн тогтворгүй байдал, институци хоорондын үл ойлголцол үүсч байна гэсэн шүүмжлэл гарч байна. ХҮН намын зөвлөлийн байр суурь ямар байгаа вэ?

- УИХ дахь ХҮН намын хувьд 2024 оноос хойш Засгийн газрын түвшинд ч бай, УИХ-ын түвшинд ч бай төр засгийг тогтвортой байх байр суурийг баримталж ирсэн. Ер нь төр засаг тогтворгүй болохоор хамгийн их хохирдог нь аж ахуйн нэгжүүд, ард иргэд байдаг. Бодлого нь хэрэгждэггүй, хууль нь батлагддаггүй, томоохон реформууд гацаанд ордог. Тийм учраас ХҮН нам өнөөдрийг хүртэл Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа нь төрийн ажлыг тогтвортой байлгах, эрчим хүч зэрэг томоохон салбарын тулгамдсан асуудлуудыг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр бусад намын дотоод асуудал руу орж дүгнэлт хийх нь зохимжгүй. Гэхдээ олонхын намын дотоод асуудал төр засгийн хэмжээнд хүндрэл үүсгэж, бүх шатанд нөлөөлж байгааг хүн бүр харж байгаа. Тиймээс энэ асуудлаа хурдан шийдэж, намынхаа асуудлыг төрийн асуудал болгохгүйгээр цэгцлэх ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа юм.

-Нөөцийн махны асуудал дээр Засгийн газар зах зээлд оролцох ёстой юу, эсвэл үнийг зах зээлээр нь зохицуулах ёстой юу?

-Энэ асуудлыг хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэг талдаа Засгийн газар тодорхой бодлого, төсөв гаргаж нөөцийн мах бэлтгэдэг. Иргэдийн гар дээр очих махны үнийг огцом өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө талдаа махны үнэ тодорхой хэмжээнд өсөхөөр малчдын орлого нэмэгдэнэ, экспортод ч эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс зөвхөн үнийг хүчээр барих бодлого руу туйлширч болохгүй. Эс тэгвээс эрчим хүчний салбартай адил нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Өнөөдөр эрчим хүчний салбарт үнийг удаан хугацаанд өртгөөс нь доогуур барьсаар байгаад эх үүсвэрийн дутагдалд орсон. Зөвхөн цахилгаан биш, дулааны асуудал ч хүнд болсон. Маш олон орон сууц, үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийгдсэн мөртлөө техникийн боломж, эх үүсвэр хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсчихсэн байна. Яг үүнтэй адил хөдөө аж ахуйн салбар дээр ч бид тал талаас нь бодолцох хэрэгтэй.

-Тэгвэл инфляци, үнийн өсөлтийн асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж үзэж байна вэ?

-Миний хувьд бол үнийг хүчээр барихаас илүүтэйгээр иргэдийн ажлын байр, орлого, бодит худалдан авах чадварыг өсгөхөд төвлөрөх ёстой гэж үздэг. Өнгөрсөн 30 жилийн том бодлогын алдаа нь дандаа үнэ тогтворжуулахтай ноцолдож ирсэн явдал. Нефть, бензин, өргөн хэрэглээний бараан дээр байнга үнэ барих бодлого явуулсан. Мэдээж тодорхой хэмжээнд төр бодлогоор оролцох шаардлагатай. Гэхдээ хамгийн чухал нь иргэдийн цалин орлого, дундаж орлогыг өсгөж, үнийн өсөлтөө даах хэмжээний худалдан авах чадвартай болгох бодлого руу төвлөрөх ёстой.

-Нөөцийн махнаас болж Засгийн газрын тэргүүн Хотын даргыг огцруулсан. Уг асуудлыг та хувьдаа хэрхэн харж байгаа вэ?

-Хотын даргын асуудал бол өөрөө Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал. Нийслэлийн Засаг даргыг санал болгож, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоотой. Гэхдээ ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван УИХ-ын дарга, гурван Ерөнхий сайд ажилласан нь өөрөө төрийн тогтворгүй байдлын асуудлыг харуулж байна гэж би хэлж байгаа юм. Харин цаашдаа ХҮН намын маш тодорхой байр суурь бол нийслэлийн Засаг даргыг иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байна. Гэтэл хотын даргыг иргэд өөрсдөө сонгодоггүй болохоор намын томилгооны хүн болчихдог. Үүнээс болоод намынхаа бодлого, бүлгийн чиглэлийг түлхүү дагаж, иргэдээсээ хөндийрсөн, амьдралд нийцэхгүй шийдвэр гаргах асуудлууд гарч байна. Тиймээс цаашдаа энэ хуулийг өөрчлөх ёстой. Нийслэлийн Засаг даргыг иргэдээсээ шууд сонгодог болох, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ саяхан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 6 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 5 цаг 20 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 7 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 6 цаг 11 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 7 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа Өчигдөр 13 цаг 14 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өчигдөр 13 цаг 08 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав Өчигдөр 13 цаг 04 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв Өчигдөр 12 цаг 54 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… Өчигдөр 12 цаг 43 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо Өчигдөр 11 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top