x

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 53 дахь жилдээ болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2026 онд хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 53 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой тэмцээн юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирсэн. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна.

Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн найман дүүргийн 87 цэцэрлэгийн 2610 багачуудаас 25 цэцэрлэгийн 750 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин шалгарч дараагийн шатанд өрсөлдөж байна.

Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.
Мөн оролцсон цэцэрлэгүүдээс
    Ур чадвар,
    Өхөөрдөм,
    Хувцаслалт,
    Жигдрэлтэй,
    Үзэгчдийн таашаал,
    Хамтач баг,
    Онцлох баг гэсэн 7 номинацид шалгаруулж шагнал гардуулна. гэж Нийслэлийн биеийн тамир, спортын газар монголын гимнастикийн холбооноос мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top