x

АНУ Оросын газрын тосны хоригоос чөлөөлөх хугацааг дахин нэг сараар сунгалаа

Далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосыг хоригоос чөлөөлсөн хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэрийг АНУ-ын Сангийн яам гаргасан тухай Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт мэдэгджээ.

Шинээр өгч буй 30 хоногийн зөвшөөрөл нь “нийлүүлэлтээс хамааралтай эмзэг улс орнуудад Оросын нефтийг түр хугацаанд худалдан авах боломжийг олгоно” гэж сайд Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Ройтерс агентлаг саяхан мэдээлснээр, хэд хэдэн улс Оросын нефтийг худалдан авах хугацааг сунгахыг хүссэний дараа дээрх зөвшөөрлийн хугацааг сунгасан ажээ.

Танкеруудад ачигдсан байгаа нефть ба нефтийн бүтээгдэхүүнийг хоригоос түр чөлөөлөх тухай өмнөх шийдвэрийн хүчинтэй хугацаа 16-ны өдөр дууссан бөгөөд хугацааг сунгахгүй хэмээн С.Бессент мэдэгдэж байсан юм.

Ираны эсрэг явуулж буй байлдааны ажиллагааны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өсөж буй үед Оросын нефтийг хоригоос түр чөлөөлөх шийдвэрийг АНУ-ын Сангийн яам 3 дугаар сарын 13-нд гаргасан бөгөөд хугацаа нь 4 дүгээр сарын 11-нд дууссан юм. Үүний дараа хугацааг 5 дугаар сарын 16 хүртэл сунгасан байна.

The New York Times сонинд бичсэнээр, хоригийг зөөлрүүлснээс хойш Оросын тал өдөр бүр 100 сая гаруй долларын нэмэлт орлого олж байгаа ажээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, 2 дугаар сартай харьцуулахад 3 дугаар сард олсон орлого бараг хоёр дахин нэмэгдэж, 19 тэрбум долларт хүрсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ 2 цаг 57 мин Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов 3 цаг 7 мин Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцом бууруулжээ 3 цаг 17 мин Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу 3 цаг 31 мин АНУ: Тусгаар тогтнолын баярын үеэр долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ 3 цаг 39 мин “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг цогцлоох төлөвлөгөөг нийтэлжээ 3 цаг 50 мин Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа 3 цаг 55 мин COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна 4 цаг 0 мин Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ 4 цаг 4 мин Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна 4 цаг 9 мин “Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ 4 цаг 14 мин Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд... 4 цаг 22 мин Доктор Я.Ганбаатар “Хятад дахь Монголын нууц товчоон судлалын тойм” ном бүтээжээ 4 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 45 мин Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгөө боловсруулж батлуулах хэрэгтэй 4 цаг 51 мин Богд Хааны ордон музейд “Бат оршил” тусгай үзэсгэлэнг нээнэ 17 цаг 26 мин Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой 17 цаг 35 мин Наадмаар аялахдаа аюулгүй байцгаая! 17 цаг 44 мин БНХАУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн техник хэрэгслийн буцалтгүй тусламжийг хүлээн авлаа 17 цаг 48 мин Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх удаагаа хүртлээ 17 цаг 59 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их зас... ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар...
Top