x

Токио хотноо "Инвест Монголиа" эрчим хүч, санхүүгийн форум боллоо

Япон улсын Токио хотноо "Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026" форум /2026.05.15/ боллоо.

Тус форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл, тухайлбал Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Эрчим хүчний яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас Японд суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцов.

Мөн Япон улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудыг тодорхойллоо.

Энэхүү форум нь Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ тогтворжуулахтай ноцолдож ирсэн явдал 10 мин АНУ Оросын газрын тосны хоригоос чөлөөлөх хугацааг дахин нэг сараар сунгалаа 47 мин Л.Модрич тэргүүтэй Хорватын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо 50 мин 5 дугаар сарын 19-нөөс 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 51 мин Нийслэлд стандарт бус хашаа, хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 52 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 53 мин Токио хотноо "Инвест Монголиа" эрчим хүч, санхүүгийн форум боллоо 57 мин УИХ-ын дэд болон байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов 58 мин НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ 58 мин МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 15 цаг 50 мин Улсын нэгдсэн төсвийн орлого эхний 4 сард 10.2 их наяд төгрөгт хүрчээ 15 цаг 50 мин НӨАТ-ын тавдугаар сарын сугалааны тохирол 20-нд явагдана 15 цаг 52 мин Нөөцийн мах худалдаалах хугацааг сунгаж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авна 15 цаг 53 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдлаа 15 цаг 54 мин Улаанбаатар хотын дүүжин тээврийн төслийн гүйцэтгэл 70 хувьтай байна 15 цаг 54 мин Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарт 400 орчим техникээр парк шинэчлэлт хийлээ 18 цаг 35 мин Хүннү хотын эрчим хүчний дэд станцуудын бүтээн байгуулалт дуусах шатандаа оржээ 18 цаг 36 мин Прокурорын байгууллагаас 346 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 18 цаг 37 мин Конго болон Уганда улсад Эбола вирусийн дэгдэлт бүртгэгдлээ 18 цаг 40 мин Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 53 дахь жилдээ болж байна 18 цаг 48 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хам... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top