x

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Р.Сэддорж, Л.Соронзонболд, П.Батчимэг, Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Ц.Баатархүү, Б.Түвшин, Х.Булгантуяа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, А.Ундраа, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, З.Мэндсайхан, Б.Уянга, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нарын 21 гишүүн хүрэлцэн ирж, 65.6 хувийн ирц бүрдсэнээр 10.24 цагт эхэлж, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу урд өдөр эхлүүлсэн санал хураалтыг үргэлжлүүлэн явууллаа.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд шинээр нэмж тусгуулахаар УИХ-ын гишүүдээс 206 гаруй саналыг Ажлын хэсэгт ирүүлжээ.

Тэдгээр саналд голчлон орон нутагт улсын төсвөөр ирэх онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгасныг дэмжих эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм.

Гишүүд 2027 онд аймаг, сумдад эмнэлэг бариулах, эмнэлгийн тоног төхөөрөмж шинээр авах, аялал жуулчлал хөгжүүлэх зам харгуйг барих, хилийн шинэ боомт нээх, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламж босгох зэрэг олон асуудлаар санал гаргасныг хуралдаан даргалагч Р.Сэддорж, Л.Соронзонболд нар нэг бүрчлэн уншиж танилцуулан, санал хураалаа.

Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүдээс тогтоолын төсөлд дэвшүүлсэн эдгээр санал Ажлын хэсгийн хуралдаанаар дэмжигдээгүйг онцолсон. Хэлэлцүүлгийн явцад санхүүжилт хүссэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалттай холбогдож гаргасан саналаа тайлбарлах боломжийг гишүүдэд олголоо. Харин Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын төсвийн хөрөнгөөр ирэх онд шинээр ямар нэг бүтээн байгуулалт хийх боломжгүй байгаа талаар танилцуулаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс 3.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан 206 төсөл, хөтөлбөрийг тусгуулахаар санал оруулж ирсэн нь ТЭЗҮ хийгдээгүй, эдийн засгийн бодит тооцооллоос ангид, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой бус, зөвхөн одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэх боломжтой хэмээн онцолсон. Мөн цаашид аливаа төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн бодит үр өгөөж, нэн шаардлагатай эсэхээр нь эрэмбэлэн, үе шаттай хэрэгжүүлэх нь оновчтой гэж тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дурдсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн хавсралтуудад тусгуулахаар гишүүдээс гаргасан саналуудыг дэмжих эсэхийг нэг бүрчлэн хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top