x

Улаанбаатар хот болон шинэ нисэх буудлыг холбох төмөр замын төслийн судалгааг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2026.05.19) Япон Улсын "Oriental Consultants Global" групп компанийн төмөр замын судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус компанийн төмөр замын төлөвлөлтийн инженер, багийн ахлагч Шимизү Такаши, багийн дэд ахлагч бөгөөд рельс болон өртөөний төлөвлөлтийн инженер Урамото Шохэй, төслийн бэлтгэл ажил хариуцсан инженер Б.Доржханд нар оролцлоо.

Талууд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын төмөр замын шугамын хөгжлийн төлөвлөлтийн бэлтгэл судалгааны ажлын хүрээнд мэдээлэл солилцож, төслийн явц болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Улаанбаатар хот орчимд MRT буюу MRT (Mass Rapid Transit) төсөл хэрэгжүүлэх боломж, талбайн судалгаа, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдлүүд, нийслэл хотод нэвтрүүлэх боломжтой япон технологийн талаар ярилцлаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны хоёрдугаар сард Япон Улсад албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хот-"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон төмөр замын төслийн танилцуулга судалгааг хийж өгөх хүсэлтийг уламжилсан бөгөөд энэ дагуу төслийн бэлтгэл судалгааг Японы Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу "Japan Transport Cooperation Association (JTCA)"-ийн дэмжлэгтэйгээр "Oriental Consultants Global" компани гүйцэтгэж байна.

Тус компани нь төслийн бэлтгэл судалгааны ажлын хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төслийн стандарт боловсруулах дэмжлэг, суурь зураг төсөл, барилгын ажлын хяналт, TOD болон орчмын хөгжлийн дэмжлэг, ашиглалт, засвар арчлалтын чиглэлээр зөвлөмж боловсруулах, төслийн хөгжүүлэлтийн урьдчилсан судалгааг хийхээр төлөвлөөд ажиллаж буй юм.

Уг төслийг дэмжижгч "JTCA" байгууллагыг JICA олон улсын байгууллагатай андуурах тохиолдол байдаг учир "Japan Transport Cooperation Association (JTCA)" нь 1973 онд хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд байгуулагдсан бөгөөд, тээврийн дэд бүтцийн хөгжлийн салбар дахь Япон Улсын цорын ганц олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм гэдгийг Япон улсын төлөөлөгчид онцлон танилцууллаа.

Мөн энэхүү төсөл нь LRT хөнгөн галт тэрэгний төсөл бус MRT (Mass Rapid Transit) буюу Хурдан Тээврийн Систем гэсэн нэршилдээ илүү тохироно, энэ нь дэлхийн томоохон хотуудын замын түгжрэлийг бууруулах, зорчигчдыг богино хугацаанд тээвэрлэх зориулалттай метро болон хөнгөн галт тэрэгний нэгдсэн сүлжээ юм...гэдгийг мөн тайлбарлалаа.

Уулзалтын үеэр талууд төмөр замын төслийн маршрут сонголт, өртөөний байршил, холболтын зангилааны төлөвлөлт, газарзүйн онцлог болон зам дагуух саад тотгорын судалгааны талаар санал солилцож, мэргэжлийн зөвлөмжүүдийг хэлэлцлээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нисэх буудлын төмөр зам нь тойрог шугам байх, эсвэл зөвхөн баруун чиглэлд үйлчлэх хувилбаруудыг судлах, мөн нийслэл хот руу орж ирэх шугамын төлөвлөлтийг шинэ нисэх буудал, цаашлаад Хүннү хотын хөгжилтэй уялдуулах шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн баруун талаараа Буянт Ухаа нисэх буудалтай холбох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хшрэх чиглэлийг хотын хөгжилтэй хэрхэн уялдуулах тухай санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд, талууд дээрх санал зөвлөмжүүдийг нэгтгэн төслийн бэлтгэл судалгааны ажлыг илүү боловсронгуй болгон дахин уулзахаар тогтов. гэж Зам, Тээврийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top