x

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын парламентад суудалтай улс төрийн таван намын төлөөллийн 19 гишүүнээс УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулсан.

Өнөөдөр Монгол Улсын иргэд банкны карттай, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Санхүүгийн хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан олон асуудал, гомдлыг цаашид хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул хуулийн төсөл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа, эсхүл авсан хувь хүний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг төсөл санаачлагч гишүүн Э.Болормаа энэ үеэр онцлов.

Иймд уг хуулийн төслийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх агуулгаар боловсруулсан гэж байлаа.

Тус хуулийн төсөл нь банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаас, даатгалын компаниуд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг этгээдүүдэд мөн хамаарах аж. Хуулийн төсөлд тусгагдсан зарим зохицуулалтдаас дурдвал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, нийт өртөг, түүний задаргаа, төлбөрийн хуваарь, онцлог, эрсдэл болон үр дагаврын талаар бүрэн гүйцэд, үнэн зөв, ойлгомжтой, харьцуулж болохуйц мэдээллээр иргэдийг хангах, санхүүгийн хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа тухайн гэрээний агуулга, нөхцөл, хүү, хураамж, шимтгэл, нэмэлт төлбөр, тэдгээрийг тооцсон аргачлалыг танилцуулж, тайлбарлах үүрэгтэй байхаар зохицуулжээ.

Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа эдгээр мэдээллээр хангаснаа нотолж, зохицуулагч байгууллагаас баталсан хяналтын хуудсаар баталгаажуулах, улмаар зээл олгохдоо зээлийн бодит өртгийг танилцуулах үүрэгтэй бөгөөд зээлийн бодит өртөг нь зарласан хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн 365 хоногоор тооцсон хувиар илэрхийлсэн үзүүлэлт байна гэдгийг тодорхой тусгасан байна.

Харин зохицуулагч байгууллага нь бусад хуульд заасан чиг үүргээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хүрээнд үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байхаар төсөлд тусгажээ.

Санхүүгийн хэрэглэгчийн өөрийн хэрэгцээ, шаардлагад тохирсон үйлчилгээг сонгох, санхүүгийн нөөцийг зохистой удирдах мэдлэг, чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батлах бөгөөд, уг хөтөлбөрт нийцүүлэн сургалтын агуулга, төлөвлөгөөг зохицуулагч байгууллага болон салбар бүрийн мэргэжлийн холбоод хамтран баталж, хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн хоорондын санхүүгийн үйлчилгээний талаарх маргааныг үнэ төлбөргүйгээр түргэн шуурхай, хараат бусаар шийдвэрлэх чиг үүргийг бие даасан, мэргэшсэн санхүүгийн омбудсман хэрэгжүүлж болох бөгөөд түүний эрх зүйн байдал, үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг мөн зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч хоорондын мэдээллийн болон эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг хангах, улмаар уг зах зээлийн үр ашигтай, ил тод, өрсөлдөөнт орчныг бэхжүүлж, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй гэж үзэж байна.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулагч байгууллагаас зохистой хяналт шалгалтаас гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх замаар тус салбарын урт хугацааны хөгжлийг дэмжиж, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top