x

Ц.Уранчимэг: Зөвхөн газар нутгийг хамгаалах биш, экосистемээ хамгаалах шаардлагатай болсон

ОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Манай улс хэзээнээс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж эхэлсэн бэ?

-Дэлхийн хамгийн анхны хамгаалалттай газруудын нэгт 1778 онд дархалж байсан Богд уул албан ёсоор тооцогддог. Орчин цагт 1957-1977 оны хооронд 6 сая га талбай бүхий 13 дархан цаазат газрыг тусгай хамгаалалтад авч байсан бол өнөөдрийн байдлаар 32.8 сая га талбай бүхий 120 газрыг тусгайлан хамгаалж, Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлж чадсан. 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд уул, ой, говь, хээрийн экосистемийг төлөөлсөн бүс нутгууд, Хан Хэнтий, Хангайн нурууны гол мөрний урсац бүрэлдэх эх, усны нөөц, ойн сан бүхий газар нутгуудыг тусгай хамгаалалтад оруулсан.

Энэ нь зүгээр нэг тусгаарласан газар биш, харин Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувьтай тэнцэх талбайг хамарсан экосистемийн уялдаа холбоонд тулгуурласан сүлжээ юм. Түүнчлэн Дэлхийн өвийн конвенцод Монгол Улс 1990 онд нэгдэн орсон. Одоогийн байдлаар байгалийн өвийн ангиллаар хоёр газар, соёлын өвийн ангиллаар дөрвөн газрыг бүртгүүлээд байна. Дэлхийн байгалийн өвийн ангиллаар Дагуурын ландшафт дэлхийн байгалийн өв нь Дорнод Монголын хээрийн экосистем, намгархаг газар, нуур болон гол мөрөн бүхий цогц экосистемтэй, дэлхийн хэмжээнд ховордож буй олон зүйл шувууд, ялангуяа нүүдлийн болон усны ойролцоох шувуудын үржих, нүүдлийн замд чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон улсын хэмжээнд хамгаалал шаардлагатай олон зүйл амьтан, ургамлын амьдрах орчин гэж үзэн 2017 онд дэлхийн байгалийн өвд бүртгэсэн. Увс нуурын ай сав газрыг нүүдлийн шувууд болон ховор амьтдын чухал амьдрах орчин гэж үзэн 2003 онд Дэлхийн өвийн үнэ цэнийг хангасан өв гэж бүртгэсэн байдаг. Тиймээс Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн гол суурин дээр оршиж байгаа гэж ойлгож болно.

-Тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн хамгаалалтын үүднээс харах нь хангалттай юу?

-Өнөөдөр бид зөвхөн газар нутгийг хамгаалах биш, тухайн экосистемийн үнэ цэнэ, хүн төрөлхтөнд өгч буй өгөөжийг тооцож, ойлгож, удирдах шаардлагатай болсон. Учир нь Тусгай хамгаа-лалттай газар нутгийн сүлжээ нь байгалийн нөөцийн тогтвортой байдал, амьдралын суурь үйлчилгээг хангаж байдаг. Тийм учраас тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч буй малчин иргэд зөвшөөрөгдсөн бүсэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах, ахуйн зориулалтаар байгалийн нөөц, ойн дагалт баялгийг тодорхой хэмжээнд ашиглах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ байгаа.

-Шинэ хуулийн хандлага юугаараа өөрчлөгдөж байна вэ?

-Хамгаалалтыг зөвхөн төрийн үүрэг гэж үзэхээс илүүтэй орон нутгийн иргэд, хувийн хэвшил, олон талын оролцоонд суурилсан хамтын менежментийн тогтолцоо руу шилжиж байна. Нутгийн иргэд байгаль хамгааллын салшгүй хэсэг бөгөөд тэдний оролцоог бодитой хангах нь хамгаалалтын үр дүнг нэмэгдүүлнэ.

-Хуулийг яг одоо яагаад шинэчлэх шаардлага үүссэн бэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол эрчимжиж байна. Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь тодорхой хэмжээгээр доройтолд өртсөн. Мөн олон улсын гэрээ, конвенцын хүрээнд бид тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн. Тиймээс шинэчлэл бол сонголт биш, зайлшгүй шаардлага болж байгаа юм.

-Энэ хууль өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-Өмнөх хууль суурь тогтолцоог бүрдүүлж чадсан. Харин шинэчилсэн найруулга нь үүнийг дараагийн шатанд гаргаж, менежмент, санхүүжилт, оролцогч талуудын оролцоог хангасан илүү үр ашигтай тогтолцоог бий болгох зорилготой.

-Байгалийн өв гэж юуг хэлээд байна. Яагаад энэ тухай одоо илүү ярих шаардлагатай байна?

-Байгалийн өв гэдэг нь зөвхөн үзэсгэлэнт уул ус биш. Харин экосистемийн бүрэн бүтэн байдал, агаар, ус, хөрс, биологийн олон янз байдлын уялдаа холбоог бүхэлд нь хамарсан амьд тогтолцоо юм. Нутгийн иргэд байгаль хамгааллын салшгүй хэсэг бөгөөд тэдний оролцоог бодитой хангах нь хамгаалалтын үр дүнг нэмэгдүүлнэ. Бид энэ тогтолцооноос хүчилтөрөгч, ундны ус, уур амьсгалын тогтвортой байдал зэрэг амьдралын суурь үйлчилгээг секунд тутамд авч байдаг. Тиймээс байгалийн өвийг хамгаална гэдэг нь ирээдүйн оршихуйн баталгааг хадгалж байна гэсэн үг.

-Монгол орны байгалийн өв дэлхийд ямар онцлогтой вэ?

-Монгол Улс Сибирийн тайгаас говь цөл хүртэлх 19 төрлийн ялгаатай эко-системтэй. Энэ нь дэлхийн хэмжээнд маш ховор онцлог бөгөөд цоохор ирвэс, мазаалай, тахь зэрэг 31 нэн ховор зүйлийн амьтдын амьдрах орчин болдог. Ялангуяа манай хээрийн экосистем дэлхийн хэмжээнд онцгой үнэ цэнэтэй. Дэлхийн сэрүүн бүсийн хээрийн 50 орчим хувь нь доройтсон байхад Монголын хээр харьцангуй онгон хэвээр үлдсэн нь хүн төрөлхтний хувьд стратегийн ач холбогдолтой.

-Дэлхий болон Монголд байгаль орчны дарамт ямар түвшинд байна вэ?

-Дэлхийн хэмжээнд байгалийн нөөцийн ашиглалт эрчимжиж, хүн ам 2030 он гэхэд 9.7 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний хэрэглээ 56 хувь, усны хэрэглээ 234 хувь өсөхөөр байна. Өнөөдөр дэлхий дээр минут тутамд 12 га газар өөрчлөгдөж байна. Монгол Улсын хувьд ч нийт газар нутгийн 20 орчим хувь нь хүний нөлөөлөлд өртөөд байна. Мөн НҮБ-аас нэг сая орчим зүйл устах аюултай байгааг анхааруулсан нь нөхцөл байдал ямар түвшинд хүрснийг харуулж байна.

-Монгол Улс байгалийн өвөө хамгаалах тал дээр ямар түвшинд байна вэ?

-Дээр дурдсанчлан өнөөдрийн байдлаар Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг буюу 32.8 сая га талбайг тусгай хамгаалалтад авсан. Эдгээр газар нутагт:

• Ойн сангийн 40.2 хувь

• Гадаргын усны нөөцийн 50% орчим

• Байгалийн үнэт өв бүхий газрын 80 хувь багтаж байна. Гэвч энэ хангалттай биш. Дэлхийн олон улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авсан байхад Монгол Улс одоогоор энэ түвшинд хүрээгүй байна.

-Яагаад “одоо” шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна вэ?

-Байгалийн доройтол эрчимжиж байгаа энэ үед хамгаалалтыг нэмэгдүүлэхгүй бол экосистемийн тэнцвэр алдагдаж, энэ нь хүний амьдрал, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс эх газар, цэнгэг усны экосистемийн дор хаяж 30 хувийг хамгаалалтад авах зорилт бол зөвхөн байгаль хамгааллын асуудал биш, харин ирээдүй үеийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Байгалийн өв бол зөвхөн бидэнд өвлөгдөн ирсэн баялаг биш бидний дараагийн үедээ үлдээх үүрэг юм.

Байгалийн өв бол зөвхөн бидэнд өвлөгдөн ирсэн баялаг биш тул бид дараагийн үедээ үлдээх үүрэгтэй юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Уржигдар 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Уржигдар 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Уржигдар 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Уржигдар 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Уржигдар 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Уржигдар 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Уржигдар 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Уржигдар 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Уржигдар 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо...
Top