x

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНТУ-ын Элчин сайдтай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

ХЗДХЯ-ны мэдээлснээр, уулзалтын эхэнд сайд С.Амарсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоход хууль тогтоомжийг нийцүүлэн боловсруулах ажлуудад анхаарал хандуулж буйг онцлов.

Мөн тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байна" гэв.

Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл хоёр орны найрсаг харилцаа олон жилийн туршид өргөжин хөгжсөөр ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд 2025 онд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд олон тооны санамж бичиг байгуулагдсаны нэг нь “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах салбарын алба хаагчид, оюутан залуусыг БНТУ-ын Үндэсний цагдаагийн академи, Жандармерийн эргийн хамгаалалтын академи, Хууль зүйн академиудад урт болон богино хугацаагаар сурган мэргэшүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага “ТИКА”-нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудад техникийн дэмжлэг, туслалцааг өнгөрсөн хугацаанд үзүүлж тодорхой тооны төсөл хөтөлбөрүүдийн хууль сахиулах салбарт амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсээр ирсэнд Сайд С.Амарсайхан талархлаа илэрхийлээд хоёр улсын хууль зүйн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдыг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Турк Улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд болох “Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны ээлжит 10 дугаар хуралдаан”-ыг тэргүүлж ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top