x

Тэрбум мод сан таван аймагт уулын ойжуулалт хийх ажлыг эхлүүллээ

2022 онд байгуулагдсан Тэрбум мод сан өнөөдрийн байдлаар 3,5 сая мод тарьж, 90 хувь нь ургаад байна.

Өмнө нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шатсан ойг нөхөн сэргээсэн юм. Ингэснээр 3,2 сая модыг тарьж ургалтад нь хяналт тавин ажиллаж байна. Энэ хавар хангайн бүсийн ойн сан бүхий Архангай, Завхан, Булган, зүүн бүсээс Хэнтий болон Дорнод аймагт уулын ойжуулалт хийхээр ажлаа эхлүүллээ.

Хамтран ажиллах гэрээнд Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа болон ойжуулалт хийх аймаг, сумдын засаг дарга нар, мөн аймгийн байгаль орчны газрын дарга, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн ААН-үүдийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажуулав.

Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, ойжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гурван жилийн дараа гэрээнд заасан тоо ёсоор нь Ойн санд модоо хүлээлгэн өгөх юм. Сонгосон таван аймаг нь Монгол орны ойн сан бүхий аймгууд бөгөөд хүний буруутай үйлдлээс болж, шатсан эсвэл хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэж, доройтсон ойг нөхөн сэргээх юм. Ийнхүү доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор томоохон талбайг хамарсан уулын ойжуулалт хийх нь биологийн олон янз байдлыг хамгаалах улмаар мод нь тухайн нутгийнхаа усны эх ундарга болсон цэвдгийг барьж байдаг тул экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр газарт уулын ойжуулалтыг цаг алдалгүй хийхгүй бол ойн хэв шинжээ алдаж, хээрших эрсдэлтэй тул ийнхүү дээрх аймгуудад ойжуулалтын ажлыг эхлүүлж байна.

Гэрээнд заасан модоор ойн сан хүрээгээ тэлснээр байгаль экологид төдийгүй тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд бэхжиж, энэ салбарт цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах үндэс суурь нь болно. Иймээс аймаг, сумын нийгэм эдийн засгийн хөгжилд ч Тэрбум мод сан хувь нэмрээ оруулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top