x

ОУОХ Беларусийн тамирчдад тавьсан хоригийг цуцлахыг зөвлөлөө

Беларусийн тамирчдад тавьсан бүх хоригийг цуцлахыг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ пүрэв гарагт зөвлөмж болгосноор тус улсын тамирчид Лос-Анжелес-2028 Олимпын наадмын сонгон шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж дахин нээгдэж байна.

“Олон улсын спортын холбоод болон олон улсын спортын арга хэмжээ зохион байгуулагчдын ивээл дор болж буй тэмцээн уралдаанууд, тэдгээрийн дотор багийн тэмцээнүүдэд Беларусийн тамирчдыг оролцуулахтай холбоотой ямарваа хориг хязгаарлалт тавихыг ОУОХ цаашид зөвлөмж болгохгүй” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ.

Харин спортын салбарын албаны хүмүүсийн үзэж байгаагаар, энэ нь зөвхөн зөвлөмж бөгөөд Беларусийн тамирчид тодорхой төрлөөр тодорхой уралдаан тэмцээнд оролцох эсэхийг зохион байгуулагчид болон олон улсын холбоод шийдэх юм. Гэхдээ шийдвэр гаргахдаа ОУОХ-ны зөвлөмжийг эн түрүүнд харгалзан үзэх ёстой. Харин уг зөвлөмж Оросын тамирчдад хамаарахгүй бөгөөд хориг хүчинтэй хэвээр байгаа ажээ.

Оросын арми 2022 онд Украинд халдан довтолсны дараа Оросын ба Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй байхыг ОУОХ зөвлөмж болгосон байна. Беларусийн эрх баригчид дайны явцад Оросыг дэмжиж, нутаг дэвсгэрээ Украин руу довтлох түшиц газар болгон ашиглуулсан нь дээрх шийдвэрийг гаргах үндэслэл болжээ.

Харин одоо Беларусийн тамирчид төрийнхөө далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн ганцаарчилсан болон багийн төрлөөр олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэж байна. Беларусийн тамирчдын эрхийг сэргээхэд чиглэсэн ОУОХ-ны шийдвэрийг Беларусийн Үндэсний Олимпын хороо талархан хүлээн авчээ.

ОУОХ-ны шийдвэрийг ОХУ-ын Спортын сайд бөгөөд Оросын Олимпын хорооны тэргүүн Михаил Дегтярев сайшаасан байна. Үүний сацуу тэрбээр хэлэхдээ “Оросын Олимпын хорооны статусыг сэргээх үйл явц илт сунжирч буйн ямар нэгэн үндэслэл шалтгааныг бид олж харахгүй байна” гэлээ. Харин Украины Үндэсний Олимпын хороо дээрх зөвлөмжийг эсэргүүцэж, уг шийдвэртэй холбогдуулан “маш их сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлжээ.

Ташрамд дурдахад, World Aquatics буюу Олон улсын усан спортын холбоо дөрөвдүгээр сарын 14-нд Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд төрийнхөө далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн оролцохыг зөвшөөрсөн билээ. Мөн өнгөрсөн оны 9 дүгээр сард Олон улсын Паралимпын хорооноос Орос, Беларусийн Паралимпын хороодын статусыг сэргээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top