x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд 174 иргэн тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг, бичил зээл авч, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 2,500 орчим хүн дэмжлэг авч, мод тарьж ургуулах, арчилж тордох ажил хийжээ.

Салбарын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулах юм байна. Улсын үндэс болсон гэр бүл, хүн амын асуудлыг хариуцан, хүн бүрд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг энэ салбарын үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр өнгөрсөн таван жилд хийсэн ажил, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Цаашид төрийн албаны бүх шатанд ёс зүйг сахин, сахилга, хариуцлагаа чангатгаж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байхыг захилаа.

Ерөнхийлөгч мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Д.Жанцан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан Ц.Дашдондог нарт Гавьяат эдийн засагч, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв, “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн их эмч Д.Нямсүрэнд Хүний гавьяат эмч, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, “Өрнөх хөгжил” төрийн бус байгууллагын Эрүүл мэнд, менежментийн зөвлөх Мөнхийн Дуламжавт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Энэ онд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгийг сайд Т.Аубакир хэллээ.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Хүүхэд хамгаалал, гэр бүл, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох, ангилал зэрэглэл ахиулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, амьдралын чанарт нь ахиц гаргахын төлөө ажиллаж байгааг яамны удирдлагууд хэллээ.

Энэ салбарт Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад 4,900 орчим хүн ажиллаж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна. Салбарын ажилтан, албан хаагчид гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top