x

“Харри Поттер” телевизийн цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт энэ намар эхэлнэ

“Харри Поттер”-ын телевизийн цувралын хоёрдугаар бүлгийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, зураг авалтыг энэ намар эхлүүлэхээр болсныг HBO компани албан ёсоор зарлажээ.

Тус сувгаас хоёрдугаар бүлгийн нэрийг хараахан зарлаагүй байгаа хэдий ч Ж.К.Роулингийн алдарт зохиолын хоёр дахь боть болох “Харри Поттер ба Нууцат өрөө” номоос сэдэвлэн бүтээнэ гэж таамаглаж байна.

Цувралын эхний бүлэг буюу “Харри Поттер ба Философийн чулуу” кино энэ оны Зул сарын баяраар HBO Max сувгаар үзэгчдийн хүртээл болох юм.

HBO компани өмнө нь Роулингийн долоон боть ном тус бүрийг нэг бүлэгт багтаан, нийт арван жилийн хугацаанд дэлгэцийн бүтээл болгох төлөвлөж байгаагаа зарласан билээ.

Гол дүрүүд болох Харри Поттерт Доминик Маклафлин, Гермиона Грейнжерт Арабелла Стэнтон, Рон Уизлид Аластер Стаут нар сонгогдсон юм. Тэднийг 30 мянга гаруй хүүхэд оролцсон нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгаруулжээ.

Харин Харригийн гол дайсан болох Волдемортын дүрд тоглох жүжигчний нэр одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ уг дүрд "Оскар"-ын шагналт жүжигчин Киллиан Мерфи болон Энди Серкис нарын нэрс яригдаж байгаа аж.

Хоёрдугаар бүлгийн нээлтийн тов хараахан гараагүй байна. "Нууцат өрөө" бүлэгт Харри болон түүний найзууд Хогвартс дахь сургуулийнхаа хоёр дахь жилд илүү аюултай амьтад, хуучны дайснуудтай нүүр тулж, шидтэнүүдийн ертөнцийн харанхуй нууцуудтай тулгардаг билээ. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 29 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 38 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 47 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 11 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 31 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 36 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 47 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 7 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 54 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 38 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 46 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 59 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 6 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 11 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 57 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top