x

Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо

Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн 59 дэх удаагийн хурал Бүгд Найрамдах Узбекистан улсын Самарканд хотноо энэ оны тавдугаар сарын 3–6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд дэлхийн 69 улсын 3,000 гаруй төлөөлөгчид, бодлого тодорхойлогчид, хөгжлийн байгууллагууд болон банк, санхүүгийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Голомт банкны удирдлагууд өндөр түвшний хэлэлцүүлгүүдэд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.

Тус хурлын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар тавдугаарр сарын 5-нд зохион байгуулагдсан гол арга хэмжээнүүдийн нэг болох Хувийн хэвшлийн Гүйцэтгэх захирлуудын форумд мөн оролцсон юм. Удирдлагууд оролцогч талуудын уялдаа холбоо, дижитал шилжилтээр дамжуулан нэгдмэл цогц байдлыг урагшлуулах, тэр дундаа хувийн хэвшлийн манлайлал, инновац, хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хэрхэн дэмжих тухай асуудлуудыг хэлэлцсэн ба Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжилд, нэн ялангуяа санхүүгийн хүртээмж, тогтвортой санхүүжилтийг дэмжихэд Азийн Хөгжлийн Банк чухал хувь нэмэр оруулж буйг Гүйцэтгэх захирал А.Одонбаатар онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын хоёр дахь том арилжааны банк болох Голомт банк санхүүгийн салбарт хүртээмжтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС Банк” шагналыг хүртсэн юм. Голомт банк анх 2010 онд АХБ-ны Худалдаа ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт (TSCFP) нэгдэж, 2024 оноос тус хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчдийг тууштай дэмжин ажиллаж байна.

Голомт банк АХБ-тай хамтран тогтвортой байдлыг бэхжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлсээр байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо
Top