x

Монголбанкны тайлан: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт эдийн засгийг тогтворжуулахад Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч буйг мэдээлсэн юм.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувийн өсөлттэй гарч, уул уурхай, хөдөө аж ахуй, өрхийн хэрэглээ болон цэвэр экспорт өсөлтийн гол хөдөлгөгч хүчин болжээ. Эдийн засгийн идэвхжил өндөр байсан хэдий ч оны эхний хагаст импортын үнэ өссөн, эрчим хүчний тариф шинэчлэгдсэн, төсвийн тэлэлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан инфляц эрчимжиж, хоёрдугаар сард 9.6 хувьд хүрсэн байна.

Энэ нөхцөл байдалд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэсэн нь инфляцыг аажмаар бууруулахад нөлөөлжээ. Үүний үр дүнд оны эцэст инфляц улсын хэмжээнд 7.5 хувь болж, төв банкны зорилтот түвшинд эргэн орсон байна.

Гадаад секторын үзүүлэлтүүд ч мөн эерэг гарчээ. Төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарснаар улсын гадаад валютын нөөц 1.5 тэрбум ам.доллароор өсөж, нийт хэмжээ нь долоон тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвар, макро эдийн засгийн дархлааг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж Монголбанк үзэж байна.

Гэсэн хэдий ч хэрэглээний зээлийн хэт өсөлт, импортын нэмэгдэл нь эдийн засагт тодорхой эрсдэл үүсгэж эхэлсэн тул Монголбанк урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, банкнуудын төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаад валютын нөөц түүхэн дээд түвшин болох 7.3 тэрбум ам.долларт хүрээд байна.

Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Монголбанк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлж, банкны системийн чанаргүй зээлийн харьцааг 5.1 хувь хүртэл бууруулжээ. Мөн банкны системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк ногоон санхүүжилтийн шинэ бүтцийг бий болгож, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банктай хамтран эмэгтэй бизнес эрхлэгчид болон ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний зэрэгцээ олон улсын Базелийн стандартыг бүрэн нэвтрүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.

Монголбанк өөрийн дотоод засаглал, бүтэц зохион байгуулалтад ч томоохон шинэчлэл хийжээ. Байгууллагын 19 газрыг 10 болгон нэгтгэж, нийт орон тоог 700-560 болгон бууруулсан нь үйл ажиллагааны зардлыг жил бүр 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдүүлсэн байна. Мөн “Санхүүгийн тогтвортой байдлын газар”, “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс”-ийг шинээр байгуулж, илүү үр ашигтай бүтэц рүү шилжиж эхэлжээ.

Эдгээр шинэчлэлийн үр дүнд Монголбанк олон улсын хөндлөнгийн аудитаас найман жилийн дараа анх удаа “хязгаарлалтгүй дүгнэлт” авсан нь санхүүгийн тайлагнал, засаглалын чанар сайжирсныг харуулж байна. Мөн төв банк дунд хугацааны стратегиа боловсруулж, инфляцыг тогтвортой нам түвшинд хадгалах, бизнесийн урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлээд байна.

Монголбанк цаашид үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Энэ хүрээнд “Төв банкны тухай хууль” болон “Банкны тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулах нь эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах чухал алхам гэж үзэж байна.

Цаашид геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын эдийн засгийн төлөв, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад эрсдэл өндөр хэвээр байгаа бол дотоодод төсвийн тэлэлт, хэрэглээний зээлийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт дахин нэмэгдэх магадлалтай байгааг Монголбанк анхаарууллаа. Иймээс инфляцыг тогтворжуулах, валютын нөөцийг хамгаалах, банкны эрсдэлийн удирдлагыг чангатгах, өрхийн өрийн дарамтыг бууруулах макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын ил тод байдлыг сайжруулах гэсэн таван үндсэн чиглэлд төвлөрөн ажиллахаа мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 28 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 32 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 55 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 2 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 24 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 32 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 55 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top