Хиймэл оюун хөгжүүлэгч “OpenAI” компанийн орлого төлөвлөсөн үзүүлэлтэд хүрээгүй, шинэ хэрэглэгч татах төлөвлөгөө нь биелээгүй тухай мэдээлэл цацагдсаны дараа тус компанитай хамтран ажилладаг компаниудын хувьцааны ханш огцом унажээ.
“OpenAI” компанийн томоохон хөрөнгө оруулагч болох Японы “SoftBank Group”-ын хувьцааны ханш Токиогийн хөрөнгийн биржийн мягмар гаргийн арилжаа дуусах үед 9.9 хувиар унасан байна. Мөн АНУ-ын "Nasdaq" биржийн арилжаа эхлэхэд тооцоолох хүчин чадал нийлүүлэгч “CoreWeave” компанийн хувьцаа 103.05 ам.доллар болж, 8 хувиар буурчээ. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр программ хангамжийн "Oracle" компанийн хувьцаа 6.3 хувиар буурч, 162.06 ам.доллар болсон бол "Nvidia"-гийн хувьцаа 3.9 хувиар унаж 208.2 ам.доллар, "Advanced Micro Devices"-ийн (AMD) хувьцаа 7.3 хувиар буурч, 310 ам.доллар болсон байна.
Мөн хиймэл оюунд зориулсан өгөгдөл боловсруулах төвүүдийг байгуулахтай холбоотой компаниудын хувьцааны ханш унажээ. Тодруулбал, эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “GE Vernova”-гийн хувьцаа 5.2 хувиар, “Vertiv Holdings”-ийнх 7.2 хувиар, “Caterpillar”-ынх 2.7 хувиар буурсан байна. Өмнө нь зарласан асар их хэмжээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө технологийн компаниуд хэрхэн мөрдөж байгааг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Forbes



