x

АНЭУ тавдугаар сарын 1-нээс эхлэн ОПЕК-оос гарах шийдвэр гаргалаа

Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сарын нэгнээс эхлэн Газрын тос экспортлогч улсуудын байгууллагаас /ОПЕК ба ОПЕК+/ гарч байгаа тухай тус улсын мэдээллийн WAM агентлаг болон Ройтерс агентлаг мэдээллээ.

“АНЭУ-ын үйлдвэрлэлийн бодлого, одоогийн ба ирээдүйн хүчин чадалд бүх талын дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргалаа. Энэ нь манай улсын үндэсний эрх ашиг ба зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулах эрмэлзэлд үндэслэсэн шийдвэр мөн” гэж WAM агентлагийн мэдээлэлд дурдсан байна. Энэхүү шийдвэр нь тус улсын урт хугацааны стратегийн ба эдийн засгийн бодлого, эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтүүдийг тусгаж байгаа ажээ.

ОПЕК-ээс гарсны дараа АНЭУ зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан нэмэлт бүтээгдэхүүнийг сайтар цэгнэсний үндсэн дээр аажмаар нийлүүлэх бөгөөд хариуцлагатайгаар ажиллах болно гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Цаашдаа тус улс газрын тос, хий, сэргээгдэх эрчим хүч зэрэг эрчим хүчний сүлжээний бүх салбар нэгжид үргэлжлүүлэн хөрөнгө оруулна гэдгийг мөн мэдэгдсэн байна.  

АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухейль аль-Мазруи Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө, ОПЕК-оос гарах шийдвэрийг гаргахдаа Саудын Араб зэрэг улсуудтай урьдчилан зөвлөлдөөгүй гэдгээ дурджээ.

Rystad Energy компанийн шинжээч Хорхе Леон-ы үзэж байгаагаар, АНЭУ бол нефтийн ихээхэн нөөцтэй ОПЕК-ийн гишүүн цөөхөн улсуудын нэг учраас энэхүү шийдвэр нь ОПЕК болон түүний тэргүүлэгч улс болох Саудын Арабын хувьд хүнд цохилт болно.  Одоогоор Ормузын хоолой хаалттай байгаа учраас энэ шийдвэрийн үр дагавар төдийлөн мэдрэгдэхгүй, гэхдээ урт хугацаандаа ОПЕК бүтцийн хувьд суларна гэж шинжээч дүгнэсэн байна.  

АНЭУ 1967 онд Абу-Дабигийн эмират гэсэн бүтэцтэйгээр ОПЕК-т элссэн бөгөөд 1971 онд тус улс байгуулагдсаны дараа гишүүнчлэлээ хэвээр хадгалж үлдсэн байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top