x

АНУ-ын 250 жилийн ойд зориулан Д.Трампын хөрөгтэй паспорт гаргана

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий паспортуудыг цувралаар гаргахаар болжээ. Ийм иргэний үнэмлэхийг АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Паспортын агентлаг олгоно гэж Төрийн департамент мэдээлсэн байна. 

Паспортын загварыг үзвэл, хавтасны дотор талд Трампын хөрөг болон алтан үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах ажээ. Паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын "Тусгаар тогтнолын тунхаглал" зургийн хэсгийг тавина. Ийм үнэмлэхийг нийт хэдэн ширхэг гаргах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Паспортын стандарт загварын хавтасны дотор талд Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны зураг байдаг. Уг зураг дээр Балтимор хотын Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг бөгөөд энэхүү үйл явдал нь хамгийн алдартай бүтээлээ туурвихад нь Кид онгод өгсөн гэж үздэг.

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай гуравдугаар сарын 23-нд мэдээлсэн юм. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа орлох гэж буй нь энэ юм.

АНУ-ын Урлагийн комисс тусгаар тогтнолын ойд зориулан Д.Трампыг ширээний ард гараа зангидан зогсож буйгаар дүрсэлсэн, "Эрх чөлөө" (Liberty) гэсэн бичигтэй 24 каратын алтан зоос гаргахыг зөвшөөрчээ. 2025 оны 10 дугаар сард Трампын засаг захиргаа тус комиссын бүх гишүүнийг халж, оронд нь Цагаан ордны тэргүүний ойрын хүмүүсийг томилсон юм.

Өмнө нь Төрийн департамент АНУ-ын Энх тайвны хүрээлэнг Д.Трампын нэрэмжит болгосон бол Вашингтон дахь Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн төвийн нэрийг "Дональд Ж.Трамп болон Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн дурсгалын төв" хэмээн өөрчилжээ. Цагаан ордны тэргүүн мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан хамгийн сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон "Трамп" ангиллын хоёр шинэ байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байгааг зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 17 цаг 58 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 18 цаг 29 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 18 цаг 35 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 18 цаг 41 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 20 цаг 6 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 20 цаг 12 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 20 цаг 21 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top