x

Ц.Сандаг-Очир сайд НҮБ-ын төлөөлөлтэй уулзаж, COP17-ын бэлтгэл ажлыг хэлэлцлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөлтэй албан уулзалт хийж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлогын шинэчлэл, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-ын зүгээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг хэдий ч үндэсний бодлого, дасан зохицох төлөвлөгөө, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо идэвхтэй хэрэгжүүлж, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлаар бүс нутаг болон олон улсын түвшинд манлайлал үзүүлж байгааг онцоллоо.

Ц.Сандаг-Очир сайд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад НҮБ-ын байгууллагуудын техникийн зөвлөмж, хүний нөөц, сайн дурынхны оролцоо, мэдээлэл харилцаа, санхүүжилтийн дэмжлэг чухал байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийн төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буйг танилцууллаа. Түүнчлэн Хөрс хамгаалах, Цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг COP17-оос өмнө Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтаар:

  • COP17-ын Цэнхэр болон Ногоон бүсийн зохион байгуулалт, уялдаа холбоо
  • НҮБ-ын нэгдсэн павильон байгуулах асуудал
  • Сайн дурынхны оролцоо, хүний нөөцийн дэмжлэг
  • Олон нийт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, мэдээллийн нэгдсэн бодлого
  • Орон нутгийн иргэдийн оролцоо, дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх боломж
  • Байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилт

Уур амьсгалын санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны дараагийн үе шатны төлөвлөгөөг хэлэлцэв.

Талууд COP17-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд НҮБ-ын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтарсан ажлын хэсэг, зохицуулалтыг идэвхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.

НҮБ-ын зүгээс Монгол Улстай шуурхай, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 10 цаг 30 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 10 цаг 51 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 10 цаг 58 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 15 цаг 16 мин Бид бол монголоид хүмүүс 15 цаг 29 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 15 цаг 48 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цаг 10 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 16 цаг 28 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 16 цаг 40 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 16 цаг 57 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 16 цаг 57 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 17 цаг 51 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 19 цаг 19 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 20 цаг 15 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Бид бол монголоид хүмүүс Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top