x

"Монголын ногоон, хүртээмжтэй хотууд" төслийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр "Монголын ногоон, хүртээмжтэй хотууд" төслийг хэрэгжүүлэх Санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар "Монголын ногоон, хүртээмжтэй хотууд" төсөл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төсөл нь хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүлэмжийн хийн ялгарал багатай болгоход чиглэж байна. Энэ хүрээнд хот төлөвлөлт, газар ашиглалт, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, нийгмийн хүртээмжийг системтэй тусгана.

Мөн хотын засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэл, холимог санхүүжилт, ногоон бонд зэрэг санхүүгийн шинэ механизм нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Монгол Улс хотын хөгжлийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй замаар чиглүүлэх бодлого баримталж байна. Энэхүү төсөл нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бодитоор дэмжиж, хот байгуулалт, хөрөнгө оруулалтад уур амьсгал, биологийн олон янз байдлын асуудлыг цогцоор нь тусгах ач холбогдолтой" гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарал багатай халаалтын шийдэл нэвтрүүлэх, ногоон тээврийг хөгжүүлэх, үерийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, газрын доройтолд орсон 40 мянган га газрыг нөхөн сэргээх ажлыг дэмжинэ. Мөн инновац, дижитал шийдэл, олон нийтийн оролцоонд тулгуурлан жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжих юм.

Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэрэгжүүлж, НҮБХХ техникийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл нь зөвхөн гурван хотод төдийгүй Монгол Улсын бусад хот, суурин газарт хэрэгжүүлэх боломжтой жишиг загвар, туршлагыг бий болгоно гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top