x

Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди

Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн төр засгийн удирдагчдын чансаагаар дэлхийд тэргүүлэв. Нарендра Модигийн түүхийг товч өгүүлье.

Нарендра Дамодардас Моди 1950 оны 9-р сарын 17-ны өдөр Энэтхэгийн Гужарат мужийн Ваднагар хотод төржээ. Тэр бээр 2014 оны 5-р сарын 26-наас эхлэн одоо хүртэлЭнэтхэгийн Ерөнхий сайд , "Бхаратия Жаната парти" намын даргаар ажиллаж байна. Тэр бээр Дамодардас Мулчанд Моди (1915-1989 он) болон түүний эхнэр Хирабен Моди (1920 онд төрсөн) нарын гэр бүлийн зургаан хүүхдийн гурав дахь хүүхэд болж төржээ 

Нарендра өсвөр  бага насандаа Ваднагарын сургуульд сурч байхдаа мэтгэлцээний клубт явж театр сонирхдог байв.Тэр сургуулийнхаа жүжигт тоглож жүжиг хүртэл зохиож байв.Түүний сонирхдог зүйл бол ном уншиж усанд сэлэх байлаа. Чөлөөт цагаараа Нарендра аавынхаа цайны газарт ажиллаж байгаад хожим нь өөрийнхөө цайны газрыг нээжээ.Тэр бээр бага наснаасаа улс төрд сонирхолтой болж, “Раштрия сваямсевак сангх - Эх орны сайн дурын зарц нарын Холбоо” хэмээх цэрэгжсэн байгууллагад элсчээ. Тэр 15 насандаа Энэтхэг Пакистаны дайны үед ар талд сайн дурын ажилтнаар ажиллаж Үндэстний Корпуст кадет болжээ. 17-19 насандаа Энэтхэг эх орноороо тойрч аялжээ.

1978 онд Моди Делигийн их сургуулийн Нээлттэй Сургалтын Сургуульд (SOL) улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэг авчээ Таван жилийн дараа буюу 1983 онд Гужаратын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, сургуулиа онц төгсчээ.  Моди  “Раштрия сваямсевак сангх /РСС / - Эх орны сайн дурын зарц нарын Холбоо” хэмээх байгууллагад 1971 оноос эхлэн ажиллаж байхад нь төрөөс энэхүү байгууллагыг хориглоход тэр бээр энэ байгууллагын нууц ухуулагч болсон байлаа. Дараа нь энэ байгууллагыг хууль ёсны болоход нь улам идэхтэй ажиллав. 1985 онд тэр бээр Энэтхэгийн Ардын намынгишүүн болж удалгүй Гужарат мужийн Ардын намын дарга болов. Удалгүй тэр намаа Гужарат мужид ялуулж 2001 онд тус мужийн Тэргүүн сайд болж муждаа засмал зам бариулж дэд бүтцийг босгож ядуу тосгодыг цахилгаанаар холбож гадаадын хөрөнгө оруулалт хийв. Гужарат муждаа 13 жил Тэргүүн сайдаар ажилласны дүнд тус мужийн ядуурал 40.1 хувиас 21.8 хувь хүртэл буурав, бичиг үсэг тайлагдалт 60 хувьтай байсан бол 80.0 хувьд хүрчээ. 1998 онд "Бхаратия Жаната парти" (БЖП) намын дарга Лала Кришна Адвани-гийн даалгавараар Гужарат болон Химачал-Прадеш мужуудад намын сонгуулийн кампанит ажлыг удирджээ. Тэр бээр 50 настайдаа 2001 оны 10-р сард Энэтхэгийн Гужарат мужийн Тэргүүн сайд болж, улмаар 2007 онд 3 дахь удаагаа, 2012 онд 4 дахь удаагаа улиран сонгогджээ. 

Нарендра Моди 2013 оны 9-р сарын 13-нд "Бхаратия Жаната" намаас Ерөнхий сайдад нэр дэвшиж, 2014 оны парламентын сонгуулийн кампанит ажлыг удирдан явуулсан. Түүний хэлснээр тэрбээр улсын хэмжээнд сонгогчидтой 440 удаа уулзалт хийсэн ажээ. Үүнээс гадна Моди олон нийтийн сүлжээг амжилттай сайн ашигласан байна. Түүний удирдсан намын сонгуулийн хөтөлбөрийн уриа бол: «Үндсэний үзэл - бидний сэтгэлийн дуудлага. Хөгжил ба сайн удирдлага бидний зорилго» гэж байсан. Энэтхэгийн сонгуулийн санал хураалт 2014 оны 4-р сарын 7-ноос 5-р сарын 12-ны хооронд есөн үе шаттайгаар явагдаж 5-р сарын 16-нд Энэтхэгийн Сонгуулийн хороо санал тоолоход “Бхаратия Жаната” нам 543 тойргоос 276 тойрогт, Үндэсний ардчилсан холбоо 331 тойрогт тэргүүлсэн гэсэн дүн гарчээ. 2014 оны 5-р сарын 17-ны өдөр сонгуульд ялсан Нарендра Моди Гужаратаас Дели хотод ирж, намын төв байранд сонгуулийн ялалтын жагсаалд оролцов. Машины цувааны замын дагуу цагдаа, тусгай хүчнийхэн байрлуулсан байв.

"Бхаратия Жаната нам"-ын төв байр руу явах замд гудамжаар цугларсан хүмүүс түүний нэрийг дуудаж, туг далбаагаа даллаж, цуваа руу нь цэцэг өргөж, үлээвэр найрал хөгжим, үндэсний лимбэний эгшиг тоглож бүжиглэж байжээ. 2014 оны 5-р сарын 26-ны өдөр Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдын тангараг өргөв.  Моди сонгуулийн үеэр ард түмэндээ улс орныхоо эдийн засгийг сайжруулж аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэсэн амлалт өгчээ. Тэр Энэтхэгийн Ерөнхий сайд болоод амлалтаа биелүүлсэн. Энэтхэгт 2023 он хүртэл сайн чанартай засмал зам шинээр 50 000 км барилаа, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж 2 дахин өсгөв, хүн амын боловсрол дээшилж интернетийн хангамжийг сайжруулав.2020 онд Энэтхэгт болсон короновирусын тахлаар 4.0 сая хүн нас барж эдийн засаг хямрав. Энэ хүнд байдлаас түүний удирдсан Засгийн газар гарч чадсан юм. Тэр хүнд үед түүний Засгийн газар хөдөө нугийн фермерүүдийн бүтээдэхүүнийг ямар нэг дамжлагагүй шууд худалдан авах арга хэмжээ авсан нь фермерүүдийн аж амьдралыг дээшлүүлж хөдөө аж ахуйг хөгжүүлэв.

2015, 2016, 2018 онууудад “Forbes”сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансаагаар Моди эхний аравт бичигдэж байв.  Нарендра Моди 2025 оны дэлхийн удирдагчдын чансаагаар дэлхийд  тэргүүлэв. Нарендра Моди болон түүний удирдсан Засгийн газар Энэтхэг улсыннийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулав. Модигийн Засгийн газрын бодлого нь эдийн засгийн харилцаа, аюулгүй байдал, бүс нутгийн харилцааг сайжруулахад чиглэж ирсэн. Моди "олон талт" гадаад бодлогыг үргэлжлүүлж ирсэн. Модигийн Засаг захиргаа "Энэтхэгт үйлдвэрлэв", "Цахим дижитал Энэтхэг" зэрэг уриа ашиглан Энэтхэгийн эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ялангуяа Зүүн Азийн нийгэмлэгийн орнууд, Ойрхи дорнодын Бахрейн, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг исламын орнууд, Израильтай харилцаагаа сайжруулав. Энэтхэг-АНУ-ын харилцааг дэмжиж хөгжүүлж ирсэн.Тэр дайныг дэиждэггүй.Тэр Оросын ерөнхилөгч Путинд Украин Оросын дайны талаар “Одоо дайн хийх цаг биш” хэмээн хэлж байв. 

Моди Монголыг их дэмждэг. 2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Монгол улсад БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ боломжийг Монгол улс ашиглаж нефтийн үйлдвэртэй болох зорилт тавилаа. Монголын Засгийн газар энэ чухал төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэв. Монгол улсын төр засаг газрын тосны үйлдвэр барихад энэ зээл хүрэхгүй гээд дахин 700 сая ам долларын зээл нэмж авав. Нийтдээ 1 тэрбум 700 сая долларын зээл   Энэтхэгийн “Экспорт-Импорт” банкнаас авч газрын тосны үйлдвэр барихаар болов. Гэвч элдэв саад бэрхшээл гарсаар газрын тосны үйлдвэрээ барьж чадалгүй бүтэн 10 жил өнгөрчээ. Эдүгээ газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт дөнгөж 50.0 хувьтай болж байгаа ажээ.Энэхүү үйлдвэр ашиглалтад  орвол Монгол улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, шинээр 1500 ажлын байртай болох аж.  Моди Энэтхэгийн Ерөнхий сайдад дахин нэр дэвшээд сонгуулийн өмнөхөн монгол дээл өмсөөд нэгэн агуйд бясалгал хийж байгаа нь ТВ-ээр гарч байсан.Удалгүй Моди сонгуульд дахин ялж Ерөнхий сайд болж байлаа.

Нарендра Моди олон нийтийн сүлжээгээр сонгогч дэмжигчидтэйгээ идэвхтэй харилцдаг удирдагч юм. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Twitter дэх түүний хуудсыг дагагчдын тоо 45 сая хүрсэн байв. Тэр бээр "цагаан хоолтон" бөгөөд энэтхэгийн иогийг биширдэг ажээ. Моди  англи, хинду, гужарат 3 гадаад хэл мэддэг бөгөөд гужарат хэлээр шүлэг яруу найраг бичдэг ажээ. Модийн өдрийн дэглэм : өглөө 05 цагт босдог, өдөр бүр иог дасгал хийж бясалгадаг. Кофе, цай уудаггүй, зөвхөн лимонтой буцалгасан бүлээн ус уудаг. Шөнө тавхан цаг л унтдаг. Нарендра Моди энэтхэгийн кастын уламжлал ёсоор түүний гэр бүл Жашодабен Чиманлал Моди хэмээх охинтой сүй тавьж хожим бүсгүйг 17 настай, түүнийг 18 настай байхад нь гэрлүүлсэн ажээ. Гэвч удалгүй тэр сүйт бүсгүйгээ орхиж, гэрээсээ явсан боловч гэрлэлтийн талаар олон арван жилийн турш олон нийтэд зарлаж дурдаагүй байв. Тэр үед түүний элссэн РСС байгуууллага нь гэрлэх явдлыг дүрмээрээ хориглосон байжээ. 2014 оны 4-р сард, түүнийг Засгийн эрхэнд гарах үндэстний сонгуулийн өмнөхөн Моди гэрлэсэн бөгөөд түүний хань нь Жашодабен гэдгээ олон нийтэд зарлажээ. Хосууд гэрлэсэн хэвээр байсан боловч хамт амьдардаггүй байв. Моди зуун настай эх Хирабентайгээ хамт амьдардаг ажээ.

Модигийн Засгийн газрын  үед Энэтхэг улс эдийн засгийн амжилт  гаргав. Дэлхийн банкны мэдээлснээр  Энэтхэг улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн / GDP / 2014 онд 2.0 их наяд ам.доллар байсан бол 2025 онд 4 их наядам.доллар болж дэлхийд Японыг гүйцэж түрүүлээд 4 дүгээр байранд жагсаж байна. ДНБ-ний жилийн өсөлт 7.0 хувь байна. 

Эдийн засгийн бүтэц нь ДНБ-ний 28.2 хувь нь үйлдвэр,18.8 хувь нь ХАА, 53.0 хувь нь үйлчилгээний салбар эзэлж байна. Энэтхэг улсад ХАА, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, эмийн үйлдвэр, машины үйлдвэр, ган болд үйлдвэрлэлт хөгжсөн. Энэтхэг төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд 4 дүгээр байрт жагсаж байна. Электроник, автомашин, трактор үйлдвэрлэл хөгжсөн.  Жилд 619 000 трактор үйлдвэрлэжээ. 

Энэтхэгт газрын тос боловруулах 20 гаруй үйлдвэр байдаг бөгөөд хамгийн том үйлдвэр болох Жамнагерийн үйлдвэр жилд 70 сая тонн нефть боловсруулж байна. Энэтхэгт 10 000 гаруй эмийн үйлдвэр ажилладаг бөгөөд дэлхийн вакцины 50 хувийг үйлдвэрлэж байна.

Энэтхэг улс дэд бүтцийн салбарт жилд 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэтхэг улс эдүгээ 346 нисэх онгоцны буудалтай, 65. 6 мянган км урт төмөр замтай, 3.0 сая км урт засмал замтай, 23 атомын цахилгаан станцтай байна. Экспорт нь жилд 770 тэрбум ам. доллар, импорт нь 892 тэрбум ам.доллар байна. 

Эдүгээ Энэтхэгт сансар судлал хүчтэй хөгжиж байна.Энэтхэг улс анхны хиймэл дагуулыг сансарт 1980 онд амжилттай хөөргөсөн, анхны сансрын нисэгч 1984 онд сансарт ниссэн, 2008 онд анхны сансрын хөлөг Сар руу нисгэсэн, 2013 онд  анхны аппарат Марс гаригт нисгэж хүргэсэн, 2023 онд Сарны ар талд  анхны сарнаа явагч аппарат саран дээр буулгасан. 

Нэг тэрбум 476 сая хүнтэй Энэтхэг улс сүүлийн 20 жилд төрөөс зөв бодлого явуулсны үр дүнд ядуурлыг устгаж байна. Энэтхэгт 1977 онд хүн амын 63.5 хувь нь ядуу байсан бол эдүгээ ядуу хүмүүсийн тоо 11.2 хувь болж буурчээ.Энэтхэгт баян чинээлэг хүмүүсийн тоо 100 саяд хүрч байна. Энэтхэгт тэрбумтан / ам.доллараар / хүний тоо 300- д хүрч дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна.

Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди энэ жил 75 настай бөгөөд бүх амьдралаа эх орныхоо төлөө зориулжээ.Түүнд эхнэртэйгээ хамт амьдарч үр хүүхэдтэй болох цаг зав ч байсангүй, хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжих хүсэл ч байсангүй. Ер нь Энэтхэгийн удирдагчид  хамаг амьдралаа эх орныхоо төлөө зориулсан байдаг юм. Махатма Гандид таяг, нөмрөг, нүдний шилнээс өөр өмч хөрөнгө байсангүй, Жавахарлал Неру10 жил шоронд хоригдож байхдаа дэлхийн түүхийн тухай гайхалтай ном бичиж байлаа. Жинхэнэ эх оронч агуу удирдагч гэж ийм л хүмүүсийг хэлж байгаа юм. 

Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rita Brian (185.164.139.44)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 4 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 5 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 7 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 55 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 3 цаг 56 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 3 цаг 57 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 3 цаг 57 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 57 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 3 цаг 58 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 3 цаг 59 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 5 цаг 53 мин Аюулгүй байдал эхний дүрэм 6 цаг 41 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 7 цаг 32 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 7 цаг 35 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 7 цаг 36 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 36 мин Монгол, АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт эхэллээ 7 цаг 38 мин Тавдугаар сард 15 мянга гаруй гадаадын иргэнд виз олгожээ 7 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО...
Top