x

"Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "Ногоон автобусны" гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн.

"Ногоон автобусны" гэх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байв. Уг хэргийн улмаас учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч "Тэнүүн огоо" ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

"Тэнүүн огоо" ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу "Евро-5" хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон боловч "Евро-2" хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын автобус нийлүүлсэн байна. Түүнээс гадна автобуснууд нь гэрээнд тусгасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаагүйг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Тухайлбал:

"Тэнүүн огоо" ХХК-ийн оруулж ирсэн автобуснуудад хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах "ad blue" гэх төхөөрөмжийн зөвхөн банкийг нь суурилуулсан, өөр ямар нэгэн холболт хийгдээгүй тул ажиллах боломжгүй байсан бөгөөд дээрх төхөөрөмж нь "Евро-2" хөдөлгүүрт ажиллах боломжгүйг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолсон. Автобуснуудыг олон төрлийн эд анги ашиглаж, үйлдвэрийн технологийн бус аргаар хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоожээ.

"Ногоон автобусны" гэх хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 41 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 8 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 8 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 13 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 14 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 17 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 39 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 45 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 47 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 48 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 53 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 27 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 27 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 27 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 28 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 28 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 31 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 31 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top