x

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн иргэдийг торгож, техник хэрэгслийг нь улсын орлого болгов

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 03 дугаар сарын 30-наас 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хүрээлэн бaйгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг тоймлон хүргэж байна.

Дорнод аймгийн аймгийн прокурорын газраас:

- Н.Г, В.О нарын 7 хүн бүлэглэж, тус аймгийн Халхгол сумын нутагт 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар "Ховор ургамлын жагсаалт"-д орсон "Жиргэрүү" төрлийн "Дэрэвгэр жиргэрүү" гэх ургамлын 65,8 кг нойтон үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 7,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Г, В.О нарын 7 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 3,7 сая төгрөгийг улсын орлого болгох, ургамлын экологид учирсан нөхөн төлбөрт 37,1 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Архангай аймгийн прокурорын газраас:

- Б.Г нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ойгоос зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 6 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,

- Ж.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ойгоос 2 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэргүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор,

- Т.Т нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлосон хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүнд машин механизмыг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас ан амьтан, ой мод, ургамал устах, газрын хөрс, хэвлий, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулдаг гэдгийг ухамсарлаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 46 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 13 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 13 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 18 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 19 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 22 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 44 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 50 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 51 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 52 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 53 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 58 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 32 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 32 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 32 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 33 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 33 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 36 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 36 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top