2026 оны I улирлын байдлаар шийдвэрлэсэн өргөдлийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 41.4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн энэ хугацаанд талуудын байгуулсан 187 эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч 2026 оны I улиралд 262 өргөдөл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 111 өргөдөлтэй нийлээд 373 өргөдөл бүртгэгдсэн байна. Эдгээрээс 217 өргөдлийг шийдвэрлэж, 38 өргөдлийг уригдах талын хаяг тодорхойгүй, 44 өргөдлийг өргөдөл гаргагчийн шаардлага биелүүлсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, 74 өргөдөл шийдвэрлээгүй үлдсэн байна.
Шийдвэрлэсэн 217 өргөдлийн 197 буюу 92.1 хувьд талууд амжилттай эвлэрсэн бол 20 маргааны талууд эвлэрэхээс татгалзсанаар шийдвэрлэлт амжилтгүй болсон байна.
Эвлэрүүлэн зуучлагчид хүлээн авсан өргөдлийг ангилж үзэхэд иргэний эрх зүйн маргаан 334, гэр бүлийн эрх зүйн маргаан 39 өргөдөл байгааг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас мэдээллээ.



