x

Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 37 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 13 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт (2026.03.16-20) анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Тухайлбал:

- Д.Г нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б-д 1,1 сая төгрөг, нийтийн албан тушаалтан Д.М-д 2,1 сая төгрөгийн хахууль өгсөн үндэслэлээр шүүхээс Д.Г-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,8 сая төгрөгөөр торгох ял, Д.М, Б.Б нарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

- Э.Т нь бүртгэлийн байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа Т.Д-ын гуйлтаар нэр бүхий 3 иргэний "иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах" ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 300,000 төгрөгийн хахууль авсан, мөн бүртгэлийн ажилтнуудын гуйлтаар нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргасан үндэслэлээр шүүхээс 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7-6 сая хүртэл төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

- В.М нь татварын байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ганцаараа болон мөн байгууллагын ажилтан Г.М, Б.Б нартай бүлэглэж, өөрийн болон бусад хүмүүсийн татварын төлбөрийн ногдлын үнийн дүнг бууруулан бүртгэл үүсгэж, улсад төлөх татварын хувь хэмжээг бууруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс В.М, Г.М, Б.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

"Нийтийн албан тушаалтан" гэж хэнийг хэлэх вэ?

7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтан, иргэн бүр ил тод, хариуцлагатай, шударга байх зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх нь хүн бүрийн үүрэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 43 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 10 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 10 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 15 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 16 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 19 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 41 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 47 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 48 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 49 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 50 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 55 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 29 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 29 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 29 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 30 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 30 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 33 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 33 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top