x

Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн хэргийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тоймлон хүргэж байна.

Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны 09 дүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76,182,851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57,820,000 төгрөгийн, 1 хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд З.М-г "Ой, хээрийн түймэр тавих" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 7,6 сая төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хавар, намрын хуурайшилтын цаг хугацаанд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай бөгөөд жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагдаж, ой хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог. Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24.7 ДУГААР ЗҮЙЛ.ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 45 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 12 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 12 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 17 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 18 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 21 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 43 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 49 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 50 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 51 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 52 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 57 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 31 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 31 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 31 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 32 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 32 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 35 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 35 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top