x

Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,116 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,398 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 566 хэрэг шинээр нээж, 304 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 120, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын гэмт хэрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 120 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан 8, хүндэвтэр хохирол санаатай учруулсан 11, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан 1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 97, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал

- Ж.Б нь ..... газрын ....төв лабораторийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөгийг шилжүүлж, улмаар өөрийн данс руу 350 сая төгрөгийг шилжүүлэн авч, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэг (Завших) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- М.О нь Монгол Улсад худалдаалах зөвшөөрөлгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гадаад улсад үйлдвэрлэсэн эмийг улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан борлуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.Э нь өөрөө хэрэглэх зорилгоор НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан (delta-9-tetrahydrocannabinol) бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, мөн 1971 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын II жагсаалтад багтсан (methamphetamine) агууламжтай бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 41 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 8 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 8 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 13 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 14 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 17 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 39 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 45 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 47 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 48 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 53 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 27 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 27 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 27 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 28 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 28 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 31 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 31 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top