Хятадын Агаар-сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын харьяа 9-р академид зохион бүтээсэн эгц дээш хөөрч, доош буудаг, цахилгаан хөдөлгүүрт агаарын тээврийн хэрэгсэл Хятадын баруун өмнөд нутгийн Чунчин хотод анхны нислэгээ амжилттай үйлджээ.
Автомашин болон нисэх онгоцны шийдлүүдийг хослуулсан шинэлэг бүтэцтэй уг тээврийн хэрэгсэл нь газар болон агаараар зорчих горимуудтай бөгөөд тээврийн олон төрлийн хэрэгцээг хангаж чадна гэж зохион бүтээгчид нь онцолсон байна.
Далавч, бүхээг, явах эд анги гэсэн хэсгүүдээс бүрдэх энэхүү тээврийн хэрэгсэл нь агаарын болон газрын гэсэн хоёр үндсэн модультай. Агаарын модуль нь хоёр зорчигч тээвэрлэх ба 3000 метрээс доош өндөрт, цагт 150 км хурдлах хүчин чадалтай бол бүрэн цахилгаан, ухаалаг явах эд ангиар тоноглогдсон газрын модуль нь нэг цэнэглэлтээр 300 гаруй км зам туулах чадвартай ажээ.
Олон зориулалт бүхий уг тээврийн хэрэгслийг тээвэр, логистик зэрэг салбарт, мөн онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах ажиллагаанд ашиглах бүрэн боломжтой гэж хөгжүүлэгчид мэдэгдсэн байна.
Эх сурвалж Xinhua



