x

Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан

Өнгөрөгч долоо хоногт АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн urug.mn сайтад өгсөн ярилцлагаас эшэлсэн хоёр өгүүлбэр нийгмийн сүлжээнд нэлээдгүй дуулиан тарьсан. “Газрын хөрсөнд юм тарьж ургуулна гэдэг чинь монгол хүнд бол 10-20 жилийн ажил юм байна. Хятад цустай хүмүүс бол илүү хурдан ургуулаад байх шиг байна” гэснийг тасдаж аваад, зураг, постер хийгээд хэд хоног завсаргүй сэвлээ.

Өмнө манайхан дуртайгаа, дургүй хүргэсэн нэгнээ зургийг нь тавьж байгаад “муу хужаа, хужаагийн эрлийз” хэмээн ил цагаан зарладаг байсан бол энэ удаа “хятад цустай гэлээ, үндэс угсаагаар нь гадуурхлаа” хэмээн өмөөрсөн нь анхны тохиолдол болов. Нэг талаас цаг наашилж буйн шинж юм биз.

Уг нь бол хөөрхий, өнгөрсөн 2-3 жилд Монголын улс төрд болж өнгөрсөн үйл явдал, одоогийн нөхцөл байдал болоод цаашид хэрхэх нь дээр дээр вэ гэх мэт асуудлаар чамгүй “нухацтай” ярилцсан байдаг юм. Даанч дээрх хоёр өгүүлбэрт ярилцлага бүтнээрээ дарагдаад, доторхыг нь шагайж харсан хүн цөөн байх. 

Л.Оюун-Эрдэнийн арын өрөө

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газарт хамтрах санал АН-аас биш, МАН-аас гарсан. Гарах гарахдаа намын дарга Л.Оюун-Эрдэнэ дангаараа санаачилгыг гартаа авч, дараа нь намдаа тулган хүлээлгэсэн буюу Бага хурлаараа дэмжүүлснийг бид мэднэ.

Сүүлд Л.Гантөмөр гишүүний ярилцлагад дурьдагдсан, өмнө нь дурсаж байгаагүй өөр нэг зүйл бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн арын өрөө. Л.Оюун-Эрдэнэ АН-ын даргатай уулзаж хамтрах санал тавихдаа арынхаа өрөөнд ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг, анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын зургийг тавьж байгаад хамтарсан Засгийн газар байгуулах ёстой шалтгаан, хүрэх ёстой зорилгоо ярилцсан гэнэ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон “Зориглон хийх үйл” гэдэг нэр томъёо ингэж гарч иржээ.

Гэвч Засгийн газар байгуулагдаад жил ч болоогүй байхад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “орлогоо нотолж чадаагүй” үндэслэлээр огцорсон. Огцрохын өмнө АН-ыг хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэрийг мөн л намынхаа Бага хурлаар гаргуулсан. Ингэхдээ “Засгийн газраа дангаар нь байгуулах” буюу АН болон ХҮН-ын тэргүүлж буй яамдыг намынхаа гишүүдэд шилжүүлэхээр Бага хурлын гишүүдтэй тохирсон байдаг юм.

Гэсэн хэдий ч АН хамтарсан Засгийн газарт ажилласан жил хүрэхгүй хугацаанд мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн 14 мега төслөөс тавынх нь санхүүжилт болон бусад асуудлыг бүрэн шийдсэн, энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж дуусах ёстой төслүүд гэдгийг Л.Гантөмөр сайд асан хэлсэн байна. Үнэн хэрэгтээ эдгээр төслүүд дээр ажиллаж байсан сайд нар нь бүгд АН-аас томилогдсон сайд нар байсан. АН барууны нам учраас эдийн засгийн бодлогоо хариуцаж, МАН зүүний нам учраас нийгмийн бодлогоо хариуцаж ажиллана гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд зарласан.

Нөөцөнд байгаа намын дарга ба тамгагүй Ерөнхий сайд

Саяхан болсон ТЭЦ-4-ийн осол, нийслэл даяар хийсэн цахилгааны хязгаарлалтын дараа АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулахгүй бол Засгийн газрыг огцруулах акцийг эхлүүлнэ” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Л.Гантөмөр гишүүн арай өөр байр суурьтай байгаа бололтой. “АН Засгийн газартай хариуцлага тооцож чадах уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд тэр “Үндсэн хуулийн зарчим нь ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Тийм атал намын дарга, Ерөнхий сайд хоёроо салгасан нь 2028 оны сонгуульд хариуцлага хүлээхээс зугтаж буй хэрэг, МАН-ын ээлжит заль мэх юм.

Сонгуулиар иргэд ялсан намтай хариуцлага тооцдог. Гэтэл намын дарга нь Ерөнхий сайд биш байгаа учраас хариуцлага тооцох эзэнгүй боллоо. 2028 онд Н.Учрал “Би УИХ-ын дарга болохоос Ерөнхий сайд биш. Хариуцлагыг томилогдсон Ерөнхий сайдтай ярих ёстой” гээд сонгуульд орно. МАН-ын гол алдаа бол томилсон Ерөнхий сайдаа намын дарга болгоогүй. Энэ тохиолдолд АН өнөөдөр Засгийн газартай хариуцлага ярих нь ямар ч үр дүнгүй. Эрх биш УИХ нь томилсон учраас хариуцлага тооцох эрх нь УИХ-д байгаа” хэмээн хариулсан байна. Мөн УИХ-ын дарга Н.Учрал өөрт нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж Монголбанкны үйл ажиллагаанд оролцож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг, УИХ-ын даргаас огцруулах үндэслэл мөн гэдгийг анхааруулсан байна.

Айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ

Ирэх оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болно. Одооноос хоёр том намын зүгээс нэр дэвших магадлалтай болон нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн нэр эчнээ яригдах болсон. Тэдний тоонд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр зүй ёсоор нэрлэгдэж яваа. Мөн одоогийн хуулийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй учраас нам руугаа бууж ирнэ, үүнд зориулсан бэлтгэл МАН дотор бужигнаж эхэлсэн. Сая болж өнгөрсөн МАН-ын даргын сонгуулийн үр дүн ч гэсэн үүнтэй холбоотой гэх хардлага улс төрийн хүрээнд яригддаж байгаа. Харин Л.Гантөмөрийн хувьд намын даргаа өгсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй. Намын шинэ дарга О.Цогтгэрэлтэй энэ талаар ямар ч тохироо хийгээгүй. Нэр дэвшигчдийн асуудал хуулийн хугацаандаа тодорно.  О.Цогтгэрэлийн хувьд 2020-2024 онд АН дотор үргэлжилсэн хагарал, хуваагдлын үед намын эв нэгдлийн төлөө тууштай явсан учраас дэмжсэн гэсэн байна.

Л.Гантөмөрийн хувьд АН-ын дарга асан гэдэг утгаараа ч, мөн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэдэг хардлагын үүднээс ч тэр эхний галыг өөр дээрээ дуудсан үйл явдал өнгөрөгч долоо хоногт өрнөх шиг боллоо.

Б.ЗАЯА

 

 

      

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Ambrose Macquoid (105.113.8.209)
    GHOSTTRACKHACKERS БОЛ ШИЛДЭГ ХАКЕР АНХААРУУЛГА: Луйварчид таны шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгийг хулгайлахын тулд юу ч хийхээс буцахгүй! Гэхдээ би GHOSTTRACKHACKERS танд АЛДАГДСАН ХӨНГӨӨ ЭРГҮҮЛЖ ОЛГОХОД тусалж чадна гэдгийг баталж байна! Хуурамч брокерт хөрөнгө оруулалт хийж, яаралтай мэс засалд минь зориулж 187,000 долларын ашиг амласны дараа би 58,000 долларын хадгаламжаа алдсан гэж бодсон. Гэхдээ GHOSTTRACKHACKERS надаас бууж өгөөгүй. Тэд миний мөнгийг олж, буцааж авахын тулд цуцалтгүй ажилласан. Хэдэн сарын турш шаргуу хөдөлмөрлөсний дараа тэд миний 58,000 долларын бүх хөрөнгө оруулалтыг амжилттай эргүүлэн авсан! GHOSTTRACKHACKERS-ийн ачаар надад хоёр дахь боломж олдсоныг мэдэж байгаа тул би одоо эрүүл мэнд, эдгэрэлтдээ анхаарлаа төвлөрүүлж чадна. Луйварчид бараг минийх шиг амьдралыг чинь сүйтгэхийг бүү зөвшөөр! Хэрэв та үүнтэй төстэй нөхцөл байдалд байгаа бол GHOSTTRACKHACKERS-тэй холбоо барихаас бүү эргэлзээрэй. Тэд онлайн луйврын эсрэг тэмцэлд таны манлайлагч байх болно. Тэдэнтэй холбогдоно уу. Имэйл хаяг: ghosttrackhackers@gmail.com, та үүнд баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна.
    2026 оны 02 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 53 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top