x

Эпилепсийн өдрөөр хүүхдийн тархины цахилгаан бичлэгийн кабинет нээлээ

Олон улсын эпилепсийн өдрийг энэ жил “Жил бүр алхам алхмаар хамтдаа өөрчилье” уриан дор олон нийтэд мэдээлэл өгөх, ойлголт, хандлагыг сайжруулах зорилгоор тэмдэглэж байна.

Эпилепси нь хүний тархины эсүүдэд гэнэтийн хүчтэй эмгэг цахилгаан идэвхжил үүссэний улмаас ухаан алдах, уналт таталтын үечилсэн хөдлөлөөр илрэх эмгэг юм. Аль ч насны, ямар ч хүнд тохиолдож болох эпилепси өвчний 40-50 хувьд тодорхой шалтгаан тогтоогдоогүй бөгөөд үлдсэн хувьд нь генетикийн бүтэц, бодисын солилцоо, дархлаа, халдварын шалтгааны улмаас үүсдэг байна. Эпилепси нь хүүхэд насанд эхэлж, тодорхой нас өнгөрөхөд арилах нь ч бий. Нэг эмд үр дүнгээ өгч унаж татахгүй болох тохиолдол байдаг ч заримдаа олон эмд тэсвэртэй хүнд хэлбэрийн гээд янз бүрийн үр дүн, шинж тэмдэгтэй байдаг ажээ.

Эпилепсийн өдрөөр энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв тархины цахилгаан бичлэгийн кабинетыг нээжээ. Ингэснээр унаж татдаг хүүхдэд эпилепсийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд ахиц гарч байгаа юм. Тус төвд эпилепсийн мэргэшсэн эмчийн үзлэг, тархины цахилгаан бичлэг, лабораторийн шинжилгээ, мэдрэл сэтгэцийн үнэлгээ, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч нарын үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Монгол Улсад эпилепси оноштой насанд хүрсэн 1933 иргэн, 18 хүртэлх насны 1140 хүүхэд байгаа судалгаа бий. Дэлхий даяар эпилепситэй 60 сая гаруй хүн амьдардаг ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 22 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 20 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 22 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 23 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top