x

2026 оноос бааз эмнэлэггүй анагаахын сургуулиудын зөвшөөрлийг цуцлахаар болов

“Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум өнөөдөр (2026.02.10) боллоо. Уг симпозиумыг Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад Их сургуулийн эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг нэг дор уялдуулсан тогтолцооны цөм нь байдаг. Монгол Улсад энэ загварыг нутагшуулж эмч, эмнэлгийн мэргэжилтний эмнэлзүйн болон академик чадамжийг хослуулсан, олон улсын түвшний боловсон хүчин бэлтгэх бодит шаардлага тулгарч буй. Японы ард түмний буцалтгүй тусламжаар байгуулсан Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодит суурь болж байна. Их сургуулийн эмнэлэгт суурилсан энэ шинэчлэл нь зөвхөн АШУҮИС- иар хязгаарлагдахгүй, анагаахын чиглэлийн бусад бүх их дээд сургуулиуд эмнэлзүйн бааз эмнэлэгтэй болж сургалт, эмчилгээ, судалгааг уялдуулсан тогтолцоог бүрдүүлнэ.

Иймд анагаахын чиглэлийн сургалт эрхэлж буй бүх сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх, батлагдсан хууль эрх зүйг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны шинэ хичээлийн жил эхлэхэд уг үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх, бааз эмнэлэггүй сургуулиудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх чиглэлд Боловсролын яам, салбарын сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллахыг хүслээ.
Эмч нараа бэлтгэхдээ өвчтөн дээр очиж туршилт хийж дадлагажиж сурдаг биш харин сургалтын бааз эмнэлгээр дамжиж, багш нарынхаа хяналт дор илүү оновчтой эмчилгээ үйлчилгээг сурч гардаг тогтолцоо руу орох нь чухал. Ингэснээр Монгол Улсад эмч бэлтгэх тогтолцоо онол давамгайлсан бус чадварт суурилсан, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн шинэ шатлалд гарна гэдгийн онцлон тэмдэглэв.
Боловсролын сайд П.Наранбаяр тус симпозиумд оролцох үеэр, Резидэнт эмч нарын төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бэлдэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашид эмч бэлддэг их сургууль нь өөрийн харьяа эмнэлэгтэй байж тэндээ онол практик хослуулсан, чадварлаг эмч нарыг төгсгөн гаргах тогтолцоо руу орох ёстой гэсэн эрүүл мэндийн яамны бодлоготой бүрэн санал нэгдэж байгаагаа хэлэв.

Боловсролын ерөнхий хууль болон Дээд боловсролын тухай хуульд Анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиуд дэргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байх заалтыг тусгасан. Уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг эмнэлэгт суурилсан онол, практик хосолсон, багшийн хяналт удирдлага дор явуулах, улмаар “Их сургуулийн эмнэлэг”-ийн тогтолцоог хөгжүүлэх юм. Монгол Улсад төгсөлтийн дараах сургалт буюу төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэхдээ Улаанбаатар хот, орон нутагт байгаа анагаахын чиглэлийн сургалтуудыг чанартай зохион байгуулах, сургалтын чанарыг хот, хөдөө ялгаагүй ижил түвшинд хүргэх чиглэлд анхаарах шаардлагатайг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж онцлов.

Энэ удаагийн симпозиумд Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Токушима их сургуулиас төслийн багийн зөвлөх профессориуд, Монгол Улсын Боловсролын сайд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшлийн анагаахын их дээд сургуулиуд, сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг хуралд оролцогчид хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top