x

Ахмад бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал ахмад болон өсвөр бөхийн барилдаанаар өчигдөр эхэллээ.

Ахмад бөхийн барилдаанд 50-иас дээш настай 24 бөх зодоглосноос Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, “Ээлт хан” галын бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэв. Ингэснээр тэр бөхийн өргөөнд 56 түрүүлж, 24 үзүүрлэсэн амжилттай боллоо.

Түүний хувьд энэ сарын 16-нд эхлэх Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд зодоглохоо илэрхийлээд байгаа юм.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн начин Б.Пүрэвсүрэн, дунд шөвөгт улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, начин О.Одсүрэн нар шалгарав.

Энэхүү барилдааны хамгийн ахмад нь Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Л.Цэвээн байлаа. Түүний хувьд 71 насандаа Монгол бөхийн өргөөний зүлэг ногоон дэвжээнд гарч барилдсан юм.

Тэгвэл өсвөрийн барилдааны гурван насны ангилалд 500 орчим хүүхэд бүртгүүлэн барилдсанаас бага буюу 11-12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Х.Мөнхбаатар түрүүлж, нийслэлийн Багануур дүүргийн залуу бөх Г.Номтойхүү үзүүрлэжээ. Энэ насанд “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Э.Мөнхбат, Уран барилдааны шагналыг А.Билгүүнтамирт гардуулсан байна.

13-14 насны ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат, 74-р сургуулийн бөх Г.Түвшинтогтох түрүүлж, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн залуу бөх Г.Шаравжанцан үзүүрлэлээ. Г.Түвшинтогтохын хувьд сар шинийн өсвөрийн барилдаанд гурван жил дараалан түрүүлснээс гадна “Хуурнин шуугигч” барилдаанд 55, УАШТ-д зургаан удаа түрүүлсэн байна. “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг М.Мөнхтамир, Уран барилдааны шагналыг Б.Бямбадорж хүртлээ.

Харин 15-16 насанд Увс аймгийн Тэс сумын харьяат, “Бас аварга” дэвжээний бөх А.Баяржавхлан түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, “Эв Монгол” клубын бөх Г.Энхтамир үзүүрлэв. “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг О.Мухулай, Уран барилдааны шагналыг Д.Ренчинд гардуулсан юм.

Тарвалин хийдийн нэрэмжит, Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан хоёрдугаар сарын 10-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан 133 дахь удаагийн барилдаан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top