x

Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрийг давах уу…

Эдийн засаг сайнгүй, улс төр амгалан бус байна. Юмны үнэ өсөж, бэлэн мөнгөний хомсдол үүссэн. Ард нийтийн амьжиргаа илтэд доройтсон. Бэлгэдлээ бодоод цагаан сар өнгөртөл амаа жимийцгээж байх шиг. Мөнхүү: Цагаан сарын дараа улс төр ширүүснэ, бужигнана гэдэг яриа нэвт таржээ. Халж солиод, барьж хориод сүйд болох л сурагтай. Энэ хоёр ингээд хавсрахаар хавар хэцүү. Хаврын улс төр хахир ч, яхир ч болох шинжтэй. Тэр төлөв байдал нэгэнтээ бүрдэж.

Хаврын улс төрд хамгийн эхлээд Засгийн газар өртөнө. Тэгэхээс тэгэх гэсэн шиг Г.Занданшатарын Засгийн газарт бүтэхээсээ бүтэхгүй нь их юм. Яриад л байна. Хийсэн нь ховор. Тиймийн учраас: Г.Занданшатарт өөрийгөө аварч, авч үлдэх талаар бодож, хамгаалалт хийх хэрэгцээ үүссэн.

Эдийн засгийн талаас: Ард нийтэд тааламжтай бодит ажил дутагдалтай байгаа. Энэ дээр: Ерөнхий сайд Г.Занданшатар удахгүй нэг сюрприз задлах гэж байгаа сураг сонстож байна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: -Байгалийн баялгийн өгөөжийг хүртэх, 20-иод жил чадахгүй байгаа энэ ажлын үр дүнг гаргаад ард иргэддээ ийм шийдэл гаргалаа гэдгийг тун удахгүй та бүхэндээ Ерөнхий сайд Г.Занданшатар зарлана гээд байгаа. Энэ нь: Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх гэнэ гээд яриад эхэлж.

Ерөнхийдөө: Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэх дээр туршлагатай. 19 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Дундговь аймагт байх Салхитын мөнгөний орд дээр тусгай ажиллагаа удирдаж тусгай зөвшөөрлийг нь хураан авсан. Тэгээд: Ерөнхийлөгчийн санаачилга, Аюулгүйн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 20 оны босгон дээр баталсан. Энийг хэрэгжүүлж Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийг төлсөн. “Эрдэнэс бонд” гаргаж арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн. Төлбөрийг барагдуулах “Эрдэнэс силвер ресурс” компани ажиллуулсан. Тэр компанийн захирал Т.Мөнхбаяр 23 онд Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг нэр бүхий компанитай байгуулж, хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон нийт 1.4 тэрбум төгрөг авсан хэргээр шүүхээр шийтгүүлсэн.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын ахмадуудад барих 2 дахь орд гэгдэж байгаа Хармагтайн орд нь Улаанбаатар хотоос 680 орчим км, Оюутолгойн ордоос хойш зүгт 120 км-т , Дундговь аймгийн Өлзийт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын зааг нутагт нийтдээ 6882 га талбайг хамарч оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд.

Нийт 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэх 17 оны мэдээ байдаг. 24 онд Хармагтайн ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 4.8 сая тонн зэс, 9-11 сая унци буюу 300 тонн алт байна хэмээн хөрөнгө оруулагчдадаа зарласан. Гэтэл нь АМГТХЭГ-ын мэдээлэлд Хармагтай ордын нөөцийг 512 мянган тонн зэс хэмээн 9 дахин багаар, 51 тонн алт хэмээн 3-6 дахин бага дүнгээр бүртгэгдсэн байна.

Тусгай зөвшөөрлийн гол эзэмшигч нь Австралид бүртгэлтэй “Занадау Майнз” компани. Тэд 22 онд төсөл дээрээ Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан.

23-25 онд Монголын төр тус ордод 34 хувь эзэмших тухай хүчтэй яригдаж байгаад намдсан. Нөгөө талд: Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудын тэтгэврийн асуудалд их анхаардаг. Үндэсний телевизийн ярилцлагад орохдоо: -259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Цаашид хүүг бууруулна гэж байсан.

Тэрбээр өнгөрөгч зуны 7 дугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж ахмадуудын зээлийн 50/50 гэсэн зарчмыг өөрчилж, 70/30 болгох, эсвэл ахмадын хүссэнээр 100 хувь зээл олгодог байхыг судалж, журмандаа өөрчлөлт оруулах асуудлаар ярилцаж байв. Тэрүүгээр нь харвал Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх нь үнэн байх магадлал их.

Улс төрийн шинжтэй гэхээр: Засгийн газартаа бага зэргийн салхи оруулах нь зөв болно. Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн бүтэлгүй сайдаар ХҮН намын хоёр нэгэнтээ тодорсон. Нэн ялангуяа Боловсролын сайд П.Наранбаяр зогсоолдоо тулсан. Салбар нь ч балраад дууслаа. П.Наранбаяр дээр нэг их улс төр яваад байгаа юм алга. Тэр үнэхээрийн Боловсролын сайд биш байна. П.Наранбаярын оронд Л.Энх-Амгалан гээд бэлэн сайд байна. Боловсролын сайд байсан. Дараагаар нь ХНХ-ын сайдаар ажилласан. Боловсролын салбар дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг цэгцэлчихнэ. Ямар ч байсан энэрхүү сэлгээ хийхгүй бол Г.Занданшатарын Засгийн газар улс төрийн цохилт авах нь бол ойлгомжтой.

Нэмээд: -МАН-ын дарга Н.Учрал УИХ-ыг даргалах нь зохимжгүй гэж УИХ-д суудалтай бусад нам санал нэгддэг. Өнгөрөгч долоо хоногт юм уу даа УИХ-д суудалтай намын дарга нар уулзжээ. Тэрүүгээр тэд: -Нэг намын дарга нь УИХ-ыг удирдаж болохгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөв юм байна. Удахгүй хамтарсан мэдэгдэл хийе гэж тохирцгоожээ.

Шулуухандаа: Энэ бол МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буугаад Ерөнхий сайд болоход шахалт болно. Г.Занданшатар шахагдана гэсэн үг. Тэрэн дээрээ тулахаар МАН-ынхан ч дэмжинэ. Тэгэхгүй бол: Алив сонгуулийн дараа хариуцлага хүлээх субьектээр Н.Учрал сонгогдсон атал ажил үүргээ гүйцэтгэх албан тушаалд нь Г.Занданшатар суусаар байгаа. Энийг Н.Учрал ч анзаарч ухаарсан нь ойлгомжтой. Гэвчиг: -Учрал аа, ахын дүү Ерөнхий сайд болсон нь дээр. Хоёр талаасаа зэрэг хөдлөөд чиний тэргүүлэх Засгийн газрыг гараанаас сайхан гаргачихъя гэж Г.Занданшатар хэлэхгүй л байх шиг. Тэгэхгүй л дээ. Энэ чигээрээ гүрийгээд хавар, зуныг давчихвал 27 онд Ерөнхийлөгчид зүтгэнэ гэж яваа гэх. Магадгүй л. Тэр нэгэнтээ Ерөнхий сайдаа өгөөд явах хүсэлгүй тул тэсэж үлдэх хэрэгтэй. Улс төр дээр ч, эдийн засаг дээр ч алга ташуулах ёстой. Тэгж л энэ хэвэндээ үлдэнэ.

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert Alfred (45.132.224.44)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover @ zohomail. com Telegram: @ Capitalcryptorecover Contact: Recoverycapital @ fastservice. com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 53 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top