x

УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн даргатай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр буюу энэ сарын 9-нд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов. Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав.

Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент соёрхон баталсан нь уг хэлэлцээрийг түргэн хугацаанд хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байгаагийн илрэл болохыг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Мөн тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чухал суурь болж байна. Хэлэлцээрийн үйлчлэх хугацаанд хэрэгжилтийг өндөр үр дүнд хүргэж, үр өгөөжийг аж ахуйн нэгж, ард иргэд бодитоор хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал гэдгийг тэмдэглэв. Цаашид хэлэлцээрт тусгагдсан зохицуулалтуудыг бодит ажил хэрэг болгох, гаалийн болон бусад стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттайгаар бууруулах, харилцан ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаев, энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлэгт Монголын 30 гаруй аж ахуйн нэгжээс 70 орчим төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэлэлцээрт тусгагдсан зохицуулалт, заалт бүрийг ойлгомжтой, ажил хэрэгчээр тайлбарлаж, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлуудад оновчтой шийдлийг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү талууд санал солилцсоны дараа Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулж буй Худалдааны түр хэлэлцээрийн талаарх бизнес хэлэлцүүлгийн нээлтэд оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top