x

Энэ онд 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж, 900 мянган төгрөгийн татаас олгоно

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна.

Өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 15 цэгийг ашиглалтад оруулаад байна.

Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, хийн түлшинд шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Бид энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 5000 айлын гэр, байшинг дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид айл өрхүүд дулаалгаа өөрсдөө хийсэн тохиолдолд хийн түлшний төхөөрөмжийг нийслэлийн зүгээс үнэ төлбөргүй суурилуулж өгнө. Мөн айлуудын гэрт ойр байршилд хий цэнэглэх цэгүүдийг байгуулна. Нэг өрх хоёр хийн баллонтой байх бөгөөд нэг нь дууссан тохиолдолд нөгөөгөөр нь ээлжлэн хэрэглэж, цэнэглээд явна. Мөн галлагааны улиралд хийн түлш хэрэглэсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн татаас олгоно. Өөрөөр хэлбэл өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө. Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Цолмон “Манайх хийн түлшний хэрэглээнд шилжээд удаагүй байна. Хийн түлш хэрэглэснээр гал түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, ашиглахад хялбар, хэт халж, хэт хөрөхгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Мөн дээрээ плиткатай тул хоол, цайгаа шууд хийж хэрэглэж болдог. Хийн түлшний хэрэглээнд шилжиж буй айлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Төхөөрөмж суурилуулсан ажилчид ашиглалтын заавар, зөвлөгөөг сайн өгч, эргэх холбоотой ажиллаж байгаа. Айлууд эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байна. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна. Долоо хоногт хоёр баллон байхад хангалттай байна. Мөн энэ төхөөрөмж нь гурван төрлийн тохиргоотой тул гэрээс гарахдаа эко горимд тохируулаад явчихдаг. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж байгаа газар чөлөөлөлт, хийн түлшний хэрэглээний шилжилтийг дэмжиж байгаа” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Энхтөгс “Манай хорооны 400 гаруй өрх гэр, байшингийн дулаалгад хамрагдсан. Үүнээс 191 нь гэр, 297 нь байшин байна. Харин 90 өрх хийн түлшний хэрэглээнд холбогдсон. Иргэдийн сэтгэгдэл эерэг байгаа. Иргэдийн гэр, байшингаа дулаалаад хийн түлшинд шилжих хүсэлт нэмэгдэж байна. Хий цэнэглэх цэгүүд айлуудтай ойр байршилд байгаа тул ачаалал бага, нэг баллоныг 1–2 минутын дотор цэнэглэж байна” гэв.

Түүнчлэн хотын дарга хагас коксон түлш болон хийн түлшний хэрэглээнд түр хугацаанд шилжиж байна. Урт хугацаанд гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах нь зорилготой гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top