x

Прокурорын байгууллага 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлэв

Прокурорын байгууллага 2025 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор Төрийн байгууллагаас ирүүлсэн болон өөрийн санаачилгаар 1,727 хүсэлт, мэдээллийг судалж, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, 12,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Тухайлбал, Засгийн газрын тусгай сангуудад учирсан 4,3 тэрбум, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 693 сая, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан 77 сая, татвар болон нийгмийн даатгалд учирсан 1,2 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Мөн прокурор эрүүгийн шүүх хуралдаанд оролцохдоо 2,717 хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 8,7 тэрбум төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр дүгнэлт гаргаж, 8.2 тэрбум төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оноос 68.9 хувиар өссөн ба нөхөн төлүүлсэн хохирлын дийлэнх хувийг эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, авлигын болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол эзэлж байна.

Прокурор 2025 онд анхан шатны 15,784, давж заалдах шатны 2,467, хяналтын шатны 124 хэргийн шүүх хуралдаанд оролцсон.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 15,784 хэргээс 31.2 хувийг хялбаршуулсан журмаар, 68.8 хувийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Прокуророос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт 816 эсэргүүцэл бичсэнээс 587 буюу 71.3 хувь нь биелж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 43 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 10 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 10 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 15 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 16 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 19 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 41 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 47 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 48 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 49 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 50 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 55 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 29 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 29 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 29 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 30 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 30 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 33 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 33 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top