x

Прокурорын байгууллага долоо хоногт 88 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,017 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1435 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 821 хэрэг шинээр нээж, 88 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 33, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 30, Өмчлөх эрхийн эсрэг 13, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүний амьд явах эрхийн эсрэг, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 2, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

- Д.Д нь эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа шинжээчийн дүгнэлтгүйгээр байршлаа өөрчлөн шилжүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад бэлэн мөнгөөр хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Э, Г.А нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий компанийн нэр дээр нэр бүхий иргэний нийгмийн даатгалын "дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай" хууль бус, хуурамч акт гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авсан/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- О.Э, Б.Б нар нь замын бетон тоосго үйлдвэрлэх үйлдвэрт буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажилд 18 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлсний улмаас 15 настай хүүхэд хүнд гэмтэсний улмаас амиа алдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, Эрүүгийн хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 /Хүүхдээ тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

- Н.Б нь нар нь караоке ажиллуулж, насанд хүрээгүй иргэнийг бусдад биеийг нь үнэлэхийг зуучилж, биеэ үнэлэхийг зохион байгуулж, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангаж хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр саун, массажны үйлчилгээ үзүүлнэ гэсэн нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг ашиглан бусдад биеэ үнэлэхийг санал болгон, биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан, насанд хүрээгүй охидыг хуурч мэхлэн бусдад зуучлан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Б.П нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан заналхийлж, тээврийн хэрэгсэлд суулган авч явсан, цахим орчинд "санхүү авна" гэсэн зар байршуулж, хүн худалдаалахыг завдсан, хууль бусаар хорьсон хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүчиндэх/, 13.1 дүгээр зүйлийн 1 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, Эрүүгийн хуулийн 26.1 дугаар зүйлийн 1 /Кибер орчинд хууль бусаар халдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- П.Б нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабис гэх нэршилтэй бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, Л.Т нь мансууруулах бодис, булчин суллах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хадгалсан, Э.Б нь цахимаар бусадтай харилцан 44 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 42 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 9 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 9 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 14 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 15 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 18 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 40 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 46 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 47 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 48 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 49 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 54 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 28 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 28 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 28 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 29 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 29 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 32 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 32 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top