x

Прокурорын байгууллага 58 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45072 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 2142 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1426 хэрэг шинээр нээж, 58 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 16, Авлигын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

  • О.Т нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй татварын хэлтсийн алба хаагчдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн хамаарал бүхий компанид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх, татварын өр төлөхгүй байх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор хахууль өгөхөөр санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Д.Г нь орон нутгаас Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар, хахууль авсан алба хаагчид болох Д.М, Б.Б нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
  • Г.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэдийн эзэмшлийн газрыг эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад бусдын эзэмшилд шилжүүлэхээр оруулж, гэрчилгээ гаргах нөхцөлийг бүрдүүлж, хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
  • Б.Б, Ж.О нар нь “pokerrrr 2” программд “lexus 600 club” гэсэн нэртэй групп үүсгэж, цахим орчинд мэдээллийн технологи буюу гар утас ашиглан ашиг олох зорилгоор “покер” нэршилтэй үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоом зохион байгуулж, тоглоомын мэдээлэл агуулсан зарыг бусдад түгээж, өөрийн дансыг ашиглуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • С.У нь нийтийн байранд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироосон хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Д.Д нь бусадтай бүлэглэн нэр бүхий эмийн сангийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн эм, бэлэн мөнгө авч, бусдад хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 /Хулгайлах/-д зааснаар, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Г.Т нь нэр бүхий эмийн сан руу хууль бусаар нэвтэрч бэлэн мөнгө хулгайлсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Г.Д нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг 10.2 мл хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Э.С нь гадаад улсаас олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2, 3,3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Э.О нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдын тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7.1 /Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 41 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 5 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 9 цаг 8 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 9 цаг 8 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 9 цаг 13 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 9 цаг 14 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 9 цаг 17 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 11 цаг 39 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 11 цаг 45 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 11 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 11 цаг 47 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 11 цаг 48 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 11 цаг 53 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цаг 27 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 13 цаг 27 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 13 цаг 27 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 13 цаг 28 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 13 цаг 28 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 13 цаг 31 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 13 цаг 31 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top