x

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн 24 нэр дэвшигч тус бүртэй ярилцлагыг хийлээ.

Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм.

Ташрамд дурдахад ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны Хуулийн бодлогын хэлтсийн ахлах зөвлөх Г.Оргилболд, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Номингэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн М.Мөнхбат, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн,  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, “Шихихутуг” их сургуулийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга Б.Нармандах нар ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 14 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 17 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 20 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 4 цаг 10 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 10 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 4 цаг 13 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 4 цаг 13 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 4 цаг 14 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 19 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 4 цаг 20 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 4 цаг 21 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 4 цаг 21 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 4 цаг 24 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 4 цаг 27 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 6 цаг 45 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 7 цаг 3 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 7 цаг 3 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 7 цаг 4 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 7 цаг 6 мин Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя 7 цаг 32 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top