x

Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр томоохон сэдвийг хэлэлцлээ. Эдгээр нь Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах, мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд байв.

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулсан бөгөөд өнөөгийн хотжилтын эрэлт хэрэгцээнд нийцээгүй хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагын талаар тодорхой баримтаар хандан ярив. Тэрбээр Улаанбаатарын хотхонуудын жишээ болгон 16 мянган хүн амтай Алтай, 3500 сургуулийн насны хүүхэдтэй Эрин, Хархорин, мөн 5794 хүнтэй Кинг Тауер хотхонд сургууль, цэцэрлэг огт байхгүйг дурдлаа. Тиймээс хэсэгчилсэн төлөвлөлтийн шатнаас л оршин суугчдын тоо, хүүхдийн насны бүтцэд нийцүүлэн нийгмийн дэд бүтцийг төлөвлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн тайлбарлав.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, олонхын саналтайгаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах нь зүйтэй гэж үзжээ. Гишүүд хуулийн хэрэгжилт, стандарт норм, хүний эрх, төсвийн тооцоо, хариуцлагын механизм зэрэг олон талаас асуулт асууж, санал өгсөн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “иргэдийн амьдрах орчинд огцом, симуляци судалгаагүй шийдвэр гаргаж болохгүй” гэж онцолж, бодит үр дүнтэй, иргэдийн оролцоонд тулгуурлах ёстойг санууллаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн О.Номинчимэг уншиж танилцуулсан бөгөөд хүний эрхэд нөлөөлөх байдлыг урьдчилан үнэлэх, хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох, үндсэн зохицуулалтгүй дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох зэрэг зарчмын зөрүүтэй олон санал хэлэлцэгджээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “хууль зүйт тогтолцоог хадгалах, хууль батлах процесст тогтвортой байдал хангах” хэрэгтэйг онцолж, эрх зүйн тогтолцоонд оочин цоочин байдлаар гарсан өөрчлөлт нь нийт хууль тогтоох бодлогод сөргөөр нөлөөлөхийг анхаарууллаа.

Чуулганы төгсгөлд хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцааг 50/50 болгох шийдвэр гаргасныг дуулгаж, уг шийдвэрийн үр дагаврыг судлан үзэх нь зүйтэйг дурдав. Мөн хэлэлцсэн асуудлуудын зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын санал хураалтыг дараагийн хуралдаанд шилжүүлснээр нэгдсэн чуулганы хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 39 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 6 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 10 цаг 6 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 10 цаг 6 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 11 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 10 цаг 12 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 10 цаг 15 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 12 цаг 37 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 12 цаг 43 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 12 цаг 44 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 12 цаг 45 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 46 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 12 цаг 51 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 25 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 14 цаг 25 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 14 цаг 25 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 14 цаг 26 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 14 цаг 26 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 14 цаг 29 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 14 цаг 29 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top