x

ДЦС-3-ын ослоос үүдэн хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулийг шинэчлэхээр болов

2025 оны зургадугаар сарын 10-нд Улсын Их Хурлын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д ажиллалаа. Энэ үеэр станцын хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдал, саяхан гарсан ослын шалтгаан, үр дагавар зэрэгт дүгнэлт хийж, холбогдох албаныхнаас мэдээлэл сонсов.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ослын шалтгаан нь системийн доголдол, бодлогын түвшний анхаарал дутагдсаны үр дүн гэдгийг онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдлын зардлыг хэмнэлтийн нэрийн дор бууруулах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг тодотголоо. Тэрбээр Эрчим хүчний яамны хариуцлагын асуудлыг ч сөхөж тавилаа.

УИХ-ын гишүүн Б.Энхцэцэг, Б.Нарантуяа нар осолд өртөж амь насаа алдсан ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлого, хөдөлмөрийн нөхцлийг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэн, сэргээн босголтын ажилд шаардагдах тоног төхөөрөмжийг шуурхай хангах, тендерийг үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар саадгүй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн санал гаргав.

“ДЦС-3”-ын захирал Л.Эрхбаатар ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шалгалтын ажиллагаа үргэлжилж буйг хэлээд долдугаар машины цилиндрийн шинэчлэлийг 12-р сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж буйгаа танилцуулсан юм. Мөн 50 МВт-ын турбин, 25 МВт-ын генераторын нийлүүлэлтийг хугацаанд нь хийх шаардлагатай байгааг дурдав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын инженер Б.Наранцацрал сургалт, цэвэрлэгээ, зөрчил арилгах, хяналт тавих зэрэг бодит арга хэмжээний талаар тайлагнасан бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ш.Энхсаран хөдөлмөрийн аюулгүй байдлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалтын асуудалтай уялдуулан авч үзэхийг уриалж, тендерийн шалгуурт зөвхөн үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоо зэргийг тусгах ёстойг онцоллоо. Мөн улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

“Ослын талаар мэдээллийг нуун дарагдуулах, хэн нэгэн рүү нялзаах, хариуцлагаас зугтах байж болохгүй. Зөвхөн зааварчилгаа өгсөн, шалгасан гэх үндэслэлээр асуудлыг хаах бус бүх түвшний оролцогч талуудыг хамарсан нээлттэй хариуцлагын тогтолцоо шаардлагатай” хэмээн тэмдэглэжээ.

Мөн тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиас гадна Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ бий гэдгийг хэлэв. Эрсдэлийн зардлыг урьдчилан тооцож төсөвт тусгах, нөхөн төлбөрийг нэг удаагийн бус тогтвортой байдлаар зохицуулах шинэчлэл ч чухал гэдгийг онцолсон юм.

Цаашид ажлын хэсгээс эрчим хүч, тээвэр, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбаруудад газар дээрх үнэлгээ хийж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран салбар дамнасан хуулийн шинэчлэл, хамтарсан дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганд танилцуулан эрх зүйн орчныг шинэчлэх санал өргөн барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 37 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 6 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 10 цаг 4 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 10 цаг 4 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 10 цаг 9 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 10 цаг 10 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 10 цаг 13 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна 12 цаг 35 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа 12 цаг 41 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 12 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв 12 цаг 43 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна 12 цаг 44 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал 12 цаг 49 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 23 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо 14 цаг 23 мин Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ 14 цаг 23 мин Үндэсний бөхийн энэ улирлын сүүлийн барилдаанууд болно 14 цаг 24 мин Монгол Улсын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна 14 цаг 24 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-ын Элчин сайдтай уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 14 цаг 27 мин Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай орчмын зарим замыг хаана 14 цаг 27 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Цэцийн үнэтэй Ерөнхий шүүгч, парламентын үнэтэй Ерөнхийлөгчт... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан...
Top