x

Аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын чиглэлд хандив, дэмжлэг үзүүлсэн зардлыг татвараас хасах боломжтой боллоо

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон шинэ нэмэлт өөрчлөлтөөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн тодорхой төрлийн зардлыг албан татвараас хасах боломжтой болсон тухай Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хуулийн 22.9 дэх заалтад тусгаснаар, аж ахуйн нэгжийн орлого олох үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралгүй, нийгмийн зорилготой дараах бүтээн байгуулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох боломж бүрдэж байгаа юм.

Хөнгөлөлт үзүүлэх дээд хэмжээ нь тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл байна. Энэ зохицуулалт 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, 2035 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл мөрдөгдөнө.

Татвараас хөнгөлөх үйл ажиллагаа:

  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол бууруулах;

  • Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал;

  • Соёлын өв, урлаг, музей, номын сан, бүтээлч үйлдвэрлэл;

  • Нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж;

  • Гамшгийн хохирол барагдуулах;

  • Спортын хөгжил, олимпын тэмцээн зохион байгуулах;

  • Оюутан, сурагчдын тэтгэлэг, сургалтын дэмжлэг;

  • Төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа;

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагаа.

Хөнгөлөлт эдлэх хөрөнгө оруулалт, хандивт тавигдах шаардлага:

  • Үндсэн хөрөнгөнд: Монгол Улсад байрлах, татвар төлөгчийн ашиг олох үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй байх, санхүүгийн тайланд бүртгэгдсэн байх, бусдад хөрөнгө оруулсан бол гэрээ, нотариатын баталгаатай байх;

  • Санхүүгийн дэмжлэг, хандивт: Хариу төлбөргүй, харилцан хамааралгүй этгээдэд, зориулалт нь гэрээнд туссан, цахим төлбөрийн баримтаар баталгаажсан байх.

Хяналт, баталгаажуулалт:

Тус татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг дараах яамд тусгай тушаалаар баталсан. Үүнд:

  • Шадар сайд (2025.02.05, №18)

  • Зам, тээврийн сайд (2024.12.16, А/272)

  • Байгаль орчин, уур амьсгалын сайд (2025.02.24, А/93)

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд (2025.05.07, А/175)

  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд (2025.05.09, А/79)

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд (2024.12.12, А/67)

  • Эрүүл мэндийн сайд (2025.05.07, А/189)

Аж ахуйн нэгжүүд дээрх чиглэлд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагаа биелүүлснээр татварын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэж байгаа тул хуулийн зохицуулалтыг анхаарч, холбогдох шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ашиглахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 42 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 42 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 12 цаг 13 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 12 цаг 14 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 12 цаг 16 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 17 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 12 цаг 18 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 19 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 30 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 31 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 31 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 32 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 34 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 32 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 34 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 43 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top