x

Мод бүртгэх үйлчилгээ E-Mongolia системд нэмэгдлээ

Иргэн та хашаандаа тарьсан модоо E-Mongolia-гаар хялбархан бүртгүүлээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өнөөдөр манай орны байгаль орчны тэнцвэрийг хадгалах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах томоохон хөдөлгөгч хүчин болон өргөжиж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд нийт нэг тэрбум мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, энэ оноос эхлэн улс орон даяар их хэмжээний талбайд мод тарьж эхэллээ.

Ирэх хоёр жилийн хугацаанд 570 сая, 2028-2030 онд 850 сая мод шинээр тарихаар төлөвлөсөн нь уг хөдөлгөөний цар хүрээ, ач холбогдлыг тодотгож байна.

Мод бүртгүүлэх шинэ үйлчилгээ:

Та өөрийн хашаа болон эзэмшлийн газартаа тарьсан модоо E-Mongolia аппликэйшн ашиглан албан ёсоор бүртгүүлэх боломжтой. Уг бүртгэл нь “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг ил тод, хяналттай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Мод бүртгүүлэх заавар:

  • E-Mongolia аппликэйшнээс “Үйлчилгээ хайх” хэсэгт “Мод бүртгүүлэх” гэж бичин хайна.
  • “Үйлчилгээ авах” товчийг дарна.
  • Мод тарьсан байршил, төрөл зүйл, бутлаг ургамлын нэршил, тарьсан огноо зэргийг бөглөж, модны зургийг хавсарган бүртгэлийн хүсэлтээ илгээнэ.

Ийнхүү бүртгэл хийснээр тарьсан модны тоо хэмжээг үнэн зөв бүртгэхээс гадна байгаль хамгааллын нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтийн оролцоог бодитоор үнэлэх, иргэний хариуцлага, үүргийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой.

Иргэн таны тарьсан нэг мод Монгол орны ногоон ирээдүйн эхлэл болно. Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ эрүүл, тэнцвэртэй орчныг өвлүүлэн үлдээх үйлсэд идэвхтэй оролцоцгооё!

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Жаргал (103.229.123.38)
    Модоо бүртгүүлээд мөнгө өгнө гэсэнүү
    2025 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа 17 цаг 33 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон 20 цаг 43 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ 20 цаг 48 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна 20 цаг 52 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо 21 цаг 44 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ 22 цаг 40 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа 22 цаг 56 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? 23 цаг 13 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив 23 цаг 27 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 33 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ 23 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа 23 цаг 55 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно 23 цаг 58 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Өчигдөр 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Өчигдөр 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж Уржигдар 20 цаг 08 мин О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо Уржигдар 18 цаг 52 мин Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна Уржигдар 17 цаг 31 мин Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө Уржигдар 17 цаг 31 мин Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо Уржигдар 17 цаг 30 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Хэлбэр ялж, агуулга ялагдав АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс...
Top