x

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно

УИХ-ын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган Төрийн ордонд долоодугаар сарын 3-нд болно.

Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцох юм. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байр сууриа илэрхийлнэ.

“Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац”, “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэн судлаачид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар ардчилал ба иргэдийн оролцооны асуудлыг дэвшүүлж, БНСУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк, АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш нарын оролцоотой хэлэлцэхээр төлөвлөж байна.  Мөн хиймэл оюун, технологийн хөгжил, хүртээмжтэй инновац, чухал ашигт малтмал, уул уурхай, ногоон технологийн асуудал болон эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалтын чиглэлээр олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийн талаар академик салбарынхан болон төр, хувийн хэвшлийнхэн оролцож санал бодлоо илэрхийлэх юм.

Өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулган жендэрийн эрх тэгш байдал, энх тайван ба шударга ёс, тогтвортой институц, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж, хамтын ажиллагааны олон санаачилгыг дэвшүүлсэн юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” чуулган нь улс орнууд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хөгжил, аюулгүй байдал, сайн засаглалын асуудлаар хамтарсан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг чухалчилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 15 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 19 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top