x

Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш БНХАУ-ын Хятадын үндэсний газрын тосны корпораци (CNPC)-ийн Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, Нарийн бичгийн дарга Цян Син Кун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд:

  • Газрын тосны салбарын хамтын ажиллагаа

  • Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, хайгуул судалгаа

  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн төсөл

зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Ноён Цян Син Кун CNPC-ийн судалгааны төвийн үйл ажиллагааг танилцуулж, хамтын ажиллагааг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа бодит үр дүнд хүрч буйг онцлон тэмдэглэсэн байна.

Л.Чой-Иш зөвлөх Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ-ийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр CNPC корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян-тай уулзсан нь хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсныг дурдав. Тэрбээр үүсч болох хүндрэл бэрхшээлийг харилцан ашигтай, хамтын хүчээр шийдвэрлэхийн чухлыг онцолж, салбарын яамнаас бодлогоор дэмжин, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгоход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад CNPC-ийн харьяа:

  • Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын орчны судалгааны төв

  • Байгалийн хийн зах зээлийн судалгааны төв

  • Хайгуул, ашиглалтын судалгааны хүрээлэн

  • Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн төлөөлөгчид оролцсон байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ: Шалгалтын онцлог болон шаардлагатай бичиг баримтууд 28 мин СХД-ийн 3 дугаар хороонд задгай спорт цогцолбор барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны хуралдаан эхэллээ 30 мин Шалгагдсан гаалийн байцаагч нарын асуудлаар мэдээлэл хийлээ 30 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор нэг хүн амь үрэгдэж, 17 хүн гэмтжээ 32 мин Наран дээр X зэрэглэлийн хүчтэй дэлбэрэлт болов 33 мин Нийслэлийн махны үнийн мэдээ: 6-р сарын 16-ны байдлаар хонины мах 17080, үхрийн мах 21548 төгрөг байна 35 мин Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц хэрэгтэй 1 цаг 29 мин Монгол Улсын гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ 3 цаг 32 мин Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ 3 цаг 33 мин Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт Астана хотод болов 3 цаг 33 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Засгийн газрын гишүүдэд хэлсэн үг 3 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяныг эхлүүлжээ 3 цаг 37 мин Нийслэлийн иргэдийн баярыг Хүй долоон худагт зохион байгуулна 3 цаг 38 мин Лабубу тоглоомын цорын ганц хувь нь 150 мянган доллараар арилжаалагдаж, түүнийг гаргадаг компанийг үндэслэгч Хятадын топ-10 баяны тоонд орлоо 3 цаг 42 мин Босфор ба Дарданеллын хоолойгоор өнгөрөх төлбөрийг Турк 15%-иар нэмжээ 3 цаг 45 мин Дэлхийн хамгийн үнэтэй топ-10 хөлбөмбөгчид тодорлоо 3 цаг 48 мин Хиймэл оюун ухаантай Барби тоглоом үйлдвэрлэнэ 3 цаг 50 мин Дюплантис тулгууртай харайлтаар 12 дахь удаагаа дээд амжилт тогтоов 3 цаг 52 мин Европ Оросын нефтийн үнийг $45 болгох гэсэн нь ямар утгатай вэ? 3 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top