Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ. Уг хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж, гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл.
- "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл.
- Бусад асуудал.
Танилцах асуудал:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл.
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар.
- Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар.