x

Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав

Израил улс өнөө өглөөнөөс эхлэн Иран дахь цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн удирдлагын байруудыг чиглэсэн агаарын цохилт өгөх ажиллагаа эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тус ажиллагаа нь Тегераныг цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэх зорилготой урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүйг Израилын албаныхан мэдэгдэв.

Ираны уран баяжуулах гол төвүүдийн нэг болох Натанзын байгууламж болон нийслэл Тегераны зарим дүүрэгт хүчтэй дэлбэрэлт болсон тухай Ираны хэвлэлүүд болон газар дээрх гэрчүүд мэдээлжээ. Израилын талаас болзошгүй хариу цохилт, дрон болон пуужингийн дайралтуудыг таслан зогсоох зорилгоор улс даяар онц байдал зарласан байна.

Ираны төрийн телевиз мэдээлснээр, тус улсын хувьсгалт гвардийн командлагч Хоссейн Салами, мөн цэргийн төв байр, энгийн иргэд амьдардаг орон сууцны хорооллууд халдлагад өртөж, хэд хэдэн хүүхэд амиа алдсан байна. Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэлдээ “Энэхүү ажиллагаа бол Ираны зүгээс манай аюулгүй байдалд учруулсаар ирсэн аюулд цэг тавих алхам юм. Бид зорилгоо биелүүлэх хүртэл тасралтгүй үргэлжлүүлнэ” хэмээв.

Энэхүү цэргийн ажиллагаа хэдэн өдөр үргэлжилж магадгүй бөгөөд Израилын талаас уран баяжуулах, баллистик пуужин бүтээх ажилд оролцож байгаа Ираны эрдэмтдийг гол бай болгон цохилт өгч байгааг мөн дурдсан байна. Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Эбрахим Азизи “Израилын явуулсан довтолгоог бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэсэн ч Иран улс хариу арга хэмжээ авах болно. Иргэдээ тайван байхыг уриалж байна” гэж мэдэгджээ.

Иран улсад 15 хоногийн дотор цөмийн бөмбөг бүтээхэд шаардлагатай хэмжээний материал хуримтлагдсан талаар өмнө нь Израилын тагнуулын байгууллага мэдээлж байсан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Израил улс энэ ажиллагааг дангаараа явуулж байгаа. АНУ оролцоогүй. Бид зөвхөн бүс нутаг дахь Америкийн иргэд болон цэргийн албаныхнаа хамгаалахад төвлөрч байна” хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилын зүгээс Иранд цохилт өгөх магадлалтайг хүлээн зөвшөөрсөн ч, “асуудлыг энхийн замаар шийдэх хүсэлтэй байна” гэдгээ онцолжээ.

АНУ зэрэг орнууд Иран болон бүс нутгийн улс орнуудаас өөрсдийн иргэд, дипломат ажилтнуудаа татах мэдэгдлийг аль хэдийн гаргасан байна.

Эх сурвалж: Reuters, The Times of Israel, Shahrak News, CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.191)
    израйл гэж гайтай юмнууд бнаа 40 өөд онд гитлер бүгдийг нь устгачихдаг байж дээ
    2025 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top