x

ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ

Европын Холбоо Орос болон Беларусаас авдаг зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх болсноо зарлалаа. Тус шийдвэр нь Европын фермерүүд болон бордоо үйлдвэрлэгчдээ хамгаалахаас гадна Оросын экспортын ашгийг хумих зорилготой гэж Европын Зөвлөлийн цахим сайтад дурдсан талаар Германы хэвлэлүүд мэдээлжээ.

Шинэ тарифын хүрээнд бордооны татварыг гурван жилийн хугацаанд шат дараатайгаар өсгөхөөр төлөвлөсөн байна. Энэ нь Европын орнуудын Оросын бүтээгдэхүүнээс хамаарах хамаарлыг бууруулж, Украинд явуулж буй цэрэг дайны ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэсэн оросын ашгийг таслах алхам гэж Европын Зөвлөл мэдэгджээ.

ЕХ-г энэ жил даргалж буй Польш улс “Европын аюулгүй байдал эн тэргүүнд” гэсэн уриаг баримтлан Оросоос хамаарах эдийн засгийн нөлөөг бууруулах бодлого явуулж байгааг Польшийн Эдийн засгийн хөгжил, технологийн яамны төлөөлөгч Михал Барановский илэрхийлсэн байна. Тэрээр ЕХ цаашид Оросын экспортын орлогыг улам хумих арга хэмжээнүүдийг ч авч хэрэгжүүлнэ гэдгийг онцолжээ.

Шинэ тарифаар Оросоос ирдэг бүх төрлийн ХАА-н бүтээгдэхүүнүүдэд нэмэлт гаалийн татвар ногдуулах бөгөөд үүнд бордооны төрлийн бүтээгдэхүүн онцгой байр суурь эзэлж байна. Тухайлбал, 2023 онд ЕХ нийт 3.6 сая тонн буюу 1 тэрбум 280 сая еврогийн өртөгтэй бордоог Оросоос импортолсон нь ЕХ-ны нийт бордоо импортийн дөрөвний нэгийг эзэлж байжээ. Үүнээс 15 хувийг азотын бордоо эзэлж байсан байна.

Харин Оросын зүгээс энэ шийдвэрийг шүүмжилж, “ЕХ өөрийн хөл рүү буудлаа” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Тэрбээр “ЕХ одоо манайхаас илүү үнэтэй, чанар муутай бордоог авах болно. Учир нь Оросын азотын бордоо дэлхийн хамгийн өндөр чанартай нь байдаг” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DW, Handelsblatt, EU Council, TASS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top