x

Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр авто машины импортод ногдуулж буй гаалийн татварыг ойрын хугацаанд нэмэгдүүлж болзошгүй талаар мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар, татвар нэмэгдүүлэх нь авто машин үйлдвэрлэгчдийг АНУ-д илүү их хөрөнгө оруулах, үйлдвэрүүдээ дотоодод байгуулахад түлхэц өгнө гэж үзэж буй аж.

Тэрбээр үгэндээ “Татвар өндөр байх тусам, тэд үйлдвэрээ Америкт барих магадлал ихсэх болно. Бид татвар тогтоогоогүй бол тэд нэг ч центийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан” хэмээн онцлон дурдав. Үүний зэрэгцээ тэрээр “General Motors” компани гуравдугаар улиралд АНУ дахь гурван үйлдвэртээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр, мөн “Hyundai” компани Америкт гангийн үйлдвэр барих төлөвлөгөө багтсан 21 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйг эш татан дурдсан байна.

Гэвч авто машины салбарын үйлдвэрлэгчид энэ алхмыг шүүмжилж буй. Тэд 25 хувийн гаалийн татварыг бууруулахыг удаа дараа Цагаан ордноос хүсч байгаа бол, Детройтын автомашины “гурвал” буюу Ford, General Motors, Stellantis зэрэг компаниудын зүгээс Их Британиас авто машин импортлоход ногдуулах татварыг бууруулж, харин Канад, Мексикийнхийг хэвээр үлдээж буйг шүүмжилжээ.

Тарифаас үүдэн үнийн дарамтад орж буй авто үйлдвэрлэгчид дунд “Ford Motor”, “Subaru” компаниуд автомашиныхаа зарим загварын үнийг нэмжээ. “Ford” тавдугаар сард мэдэгдэхдээ, тарифын нэмэгдэл нь компанийн нийт орлогод 1.5 тэрбум ам.долларын сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцолж байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 28 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 37 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 43 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 48 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 56 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 50 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 41 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 45 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 8 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 15 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 37 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 45 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 8 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top