x

Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ!

БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяньтай анх удаа нүүр тулан уулзаж, биечлэн танилцсан байдаг юм. Үүний дараа Киргизид болон Пакистанд болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын үеэр болон хамгийн сүүлд Шанхайд хэлэлцээр хийх бүртээ ганцаарчилсануулзалт хийж байв. Ингээд “face to face” уулзалт бүрийн үеэр нэг л учир битүүлэг хэлэлцээр болон гуравдагч зуучлагчийн тухай яригдаад байж.
Дээрх уулзалт болгоны дараа “Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замыг барихаар Хятадын талтай, “Чайна энержи” компанитай тохиролцчихлоо” гэсэн агуулгатай мэдээ гардаг байсан. Ийм мэдээ гарах бүрт төсвийг хэрүүлийн алим болгон шидэж хувьсгал хийх шахдаг байлаа. Тэгэхээр “Чайна энержи”-тэй битгий учраа ололцоосой, тэрхүү хил дамнасан төмөр зам битгий баригдаасай гэсэн ямар нэг ашиг сонирхол байгаа нь ил болсон.
Юу байсан юм бол?
Үүний учир зангилааг тайлахад Хятадын Ерөнхий сайдаас Монголын Ерөнхий сайдад хүргүүлсэн мөртлөө Монголын талд ЗГХЭГ-т ч, ГХЯ-нд ч байдаггүй зарим нэг санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн баримтууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэнд чухам юу байсныг Хятадын Ерөнхий сайд Ли Чянаас хүлээн авсан, тэдгээртэй танилцсан Л.Оюун-Эрдэнэ л мэдэх байх. Харин удтал хадгалсан, тэр ч байтугай 12 шахам жил Монголын эрх бүхий байгууллагуудаас нууцалж хав дарсан хэрнээ нууцын дардасгүй зарим нэг зүйлийг энд дэлгэхэд буруудахгүй болов уу.

Арван жил “хав дарсан” гэрээ Хятадын талаас олдов

Энэ нь 2014 оны 08 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо, “Шеньхуа групп корпораци” болон Монгол “Гашуунсухайт төмөр зам” ХХК, Хятадын Хөгжлийн банк корпораци хооронд байгуулсан “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр зам төслийн санхүүжилтийн хэлэлцээр” гэгч байлаа.
Уг хэлэлцээр юунд үндэслэж гарсан бэ гэхээр 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ /хожим нь интерполоор эрэн сурвалжлагдаж байсан/ болон нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын төрийн өмчит “Шеньхуа групп корпораци”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Жан Шиү, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, “Тавантолгой” ХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр нарын байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурласан байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ бол энгийн нэгэн санамж бичиг биш маш “том” хүмүүсийн байгуулсан өргөн утга агуулгатай санамж бичиг. Санамж бичгийн хоёрдугаарт “Боомтын төмөр зам 1435 мм-ийн стандарт цариг бүхий хил дамнасан төмөр зам байна” гэсэн байгаа юм. Яг 2019 онд В.Путин, Х.Баттулга нарын байгуулсан “найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд 1520 мм-ийн царигтай байна гэж заасан шиг хөдөлшгүйгээр цариг заасан байгаа биз?

Мөн “Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр зам баригдаж дууссаны дараа, боомтын төмөр замтай холбогдмогц боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам” компанид шилжинэ гэжээ. Хөрөнгө оруулалтын зардлын төсвийг консорциум боловсруулж, талууд  харилцан тохиролцож батална. Барьсан төмөр замыг “Монголын төмөр зам” компани харилцан тохиролцсон шударга үнээр худалдаж авна гэж байгаа юм. Төлбөрийг бэлэн мөнгөөр буюу эсхүл барьсан төмөр замыг нь өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийж болно. Сонирхолтой нь “Хятадын хөгжлийн банк нь бүх талууд зээл авахыг харилцан зөвшөөрч, Хятадын хөгжлийн банкнызээлийн хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр  арилжааны зарчимд суурилсан нийт 150 сая ам.доллароос хэтрэхгүй дүнтэй зээлийг олгоход бэлэн гэсэн байна. Жи-Эс-Ар нь энэхүү  1435 мм царигтай ачааны төмөр замын төслийг хөгжүүлнэ. Шеньхуа нь хамаарал бүхий компаниараа дамжуулах хамгийн том хувьцаа эзэмшигчийн хувьд төслийг аль болох хурдан хэрэгжүүлж дуусгах үүднээс “Жи-Эс-Эр”-тай идэвх санаачилгатай хамтран ажиллана гэж хэлэлцээрт заагаад талууд гарын үсгээ зурцгаасан байгаа биз?

“Жи-Эс-Ар” буюу Хөхөөгийн Ганболд гэж хэн бэ?

Үүнийг харсан хэн ч “Жи-Эс-Ар” гэж хэн юм бэ гэдгийг сонирхоно. Яагаад гэвэл улс төр, бизнес аль ч талаасаа “үл таних” энэ компани хэнийх вэ, хэн энэ том гэрээнд оруулж ирэв гэдгийг гэрээнд зурсан хэдэн хүнээс бусад нь огт мэдэхгүй. Энэ талаар сонирхоод үзэхээр мэдээж хуулийн этгээдийн бүртгэл талаас ч, улс төрийн хувьд ч дээрх гэрээг хийхээс өмнөх цаг үед идэвхтэй байжээ. Нээлттэй мэдээллийн сангийн хайлтаар “Иргэдийн сонголт төв” ТББ-ын тэргүүн болж сонгуулийн ерөнхий хороог шүүмжилсэн ярилцлага өгч, “Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын алба” гэх улсын төсөвт үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, мөн хэд хэдэн аж ахуйн нэгжид хамааралтай байсан нь татан буугдсан гэх мэт үр дүнг үзүүлж байна. Улстөрчдөөс түүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүх, С.Баярцогт нарын хэдхэн хүн л мэдэх бөгөөд 150 сая ам.доллар хүртэлх зээл авах эрхийг хүлээж гарын үсэг зурах, тэдний ойр дотны хүн л хэрэг болсон бололтой. Тэгээд ч газар дэлхий дээр  “Жи Эс Ар” гэдэг компани одоо байдаг эсэхийг бүү мэд. 

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь:

Орчуулга:

 

 

 

Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа

Хэрэв энэ гэрээ хэлэлцээр хэрэгжээд төмөр зам баригдсан бол “Шеньхуа”-д төдийгүй энэхүү санамж бичгийг байгуулсан болон үүнд үндэслэсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан талуудад маш ашигтай. Ерөөсөө төмөр замтай болчихлоо л гэсэн үг. Гэтэл одоо яагаад энэ төмөр зам баригдаагүй юм бэ гэхээр өнөөх “алдарт гацаалт”. Х.Баттулга нарын гацаалт буюу Шеньхуагийнохин компани “Чайна энержигийнхэн”-ий хэлдгээр алдагдсан боломж. Энэхүү алдагдсан боломжийн арав гаруй жилд энэ хэлэлцээрийг хав дарсан нь Хятадын талаас олдож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, танайх ингэж гэрээ хийгээд таг алга болчихсон шүү дээ. Тиймээс “Жи Эс Ар” шиг аль нэг дундын зуучлагч компанийг гэрээнд оролцуулахгүй. Шууд Засгийн газар нь Засгийн газартай, сайд нь сайдтай гэрээ хийнэ шүү гэдгийг л өнөөдөр Хятадын тал бүр Ерөнхий сайд нь хүртэл анхааруулаад дээрх гашуун сургамжийн баримтыг ирүүлсэн байгаа юм. 

Тэгэхээр Ганцмод-Гашуунсухайт төмөр замыг барих ажлыг Х.Баттулга гацаасан уу, Ц.Элбэгдоржийнхон гацаасан уу гэдэг эргэлзээтэй болоод явчихлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ганболдын Хөхөөгөөр дамжуулахаар оруулж ирсэн гэдэг юм билээ. Тиймээс ч энэ гэрээг илэрчих вий, Хятадын талаас ч юм уу олчих вий гэсэндээ Н.Алтанхуяг Л.Оюун-Эрдэнэ рүү дайраад байж. Хамгийн том эрх ашиг нь уг төмөр замыг барихгүй байх явдал. Энэ төмөр зам баригдчихвал“гурван үсэгтэй” компанийн нүүрсний тонн тутмаас олдог ашиг, тээвэрлэлтийн ашигт сөргөөр нөлөөлөх байсан. Тиймээс төмөр замыг бариагүй, гэрээ хэлэлцээрийг ч хэн ч, хэзээ ч олж мэдэхгүйгээр хав дарчихаж. Яалаа гэж хожмын өдөр, арван жилийн дараа БНХАУ Ли Чянь, Монгол Улс Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайдтай болоод тэд хоорондоо уулзаад хав дарсан гэрээг нь гаргаад ирнэ, үзээд уншаад мэдчихнэ гэж бодох вэ дээ. Ийм л юм болж.

“Goverment to Goverment” гэрээ хийхэд бэлэн үү?

Юун Эрдэнэтийн 49 хувь, юун Дубайн гэрээ вэ? Ийм л зүйл хөшигний ард болж байсан учраас Хятадын Ерөнхий сайд Ли Чян, “Чайна энержи групп”-ийн Монголын талтай яриа хэлэлцээ хийж буй ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэй нарын хэлээд байгаачлан “алдагдсан боломжийн өртөг” яригдсаар ирсэн. Харин одоо тэд юу ярьж байна вэ?
Юуны өмнө “Goverment to Goverment” гэрээ байх ёстой, алдагдсан боломжийнхоо өртгийг тооцохгүйгээр мартъя, тогтвортой үнээр 20-30 жил нүүрс авъя гэж байна. Үүний тулд легитим чанараа хадгалах үүднээс заавал УИХ-аар тогтоол батлуулахыг хүссэн. Мөн уул уурхайн биржийн үнээр худалдах, худалдан авах ньгадаад зах зээл дээрх ханшийн өөрчлөлтөөс үүдэн савлах магадлал өндөр учраас “Чалко” шиг үнээр авахыг хүсэж буй. Энэ тохиолдолд гэрээндээ жилд 20-25 сая тонн нүүрс худалдан авч байх үүрэг хүлээхэд ч бэлэн байгаа бөгөөд Монголын Засгийн газраас нүүрсний үнээ, гэрээ хэрэгжих жилээ тогтоосон гэрээний төслөө УИХ-аар батлуулах процессын ажлууд хийгдэх ёстой. Яг ийм тохироонд хүрсэн тухай Шанхайд болсон уулзалтын дараа албан мэдээ зарлагдмагц төсвийг бужигнуулсан “популизм” эхэлсэн. 

Төсвийн тухай хуульд болохгүй, буруу зүйл олон байсан ч “Ганцмод-Гашуунсухайт”-тай холбоотой “чагтыг тайлж, гацааг нээсэн” мэдээ гарах бүрт нэр бүхий шинэ гишүүд бачуурч популист мэдэгдлүүд хийж,Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “нүдийг ухах шахаж” байсны цаад учир ийм байж. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин гишүүн МҮХАҮТ-ийн асуудлыг дэвэргээд байв гэдгийн цаана тэрбээр 2014 оны MCS-ийнхний гарын үсэг бүхий энэ санамж бичгийг байгуулсан Ажлын хэсгийг тус компанид ажиллаж байхдаа ахалж байсан ул мөр илэрсэн. Цаашид энэ мэт зарим баримт бичиг, тэдгээрийн үр дагавартай холбоотой цуврал мэдээллийг нийтлэлээрээ үргэлжлүүлэн хүргэх болно.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 улсад багтлаа 18 цаг 16 мин УИХ-ын гишүүд Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг өргөн барив 18 цаг 17 мин Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулав 18 цаг 18 мин “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын үеэр 1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана 18 цаг 20 мин УИХ-ын гишүүд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 18 цаг 21 мин iNews.mn: Шинэ онд баримтаар баяжсан мэдээллийг эрхэмлэнэ 18 цаг 55 мин “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно 20 цаг 39 мин Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна 20 цаг 46 мин УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө 20 цаг 58 мин ШУТИС-ийн салбар Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна 21 цаг 2 мин Монгол Улс 94.6 сая тонн нүүрс экспортолж, зорилтоо давуулан биелүүллээ 21 цаг 6 мин Монгол, Солонгосын эмч нар хамтран нурууны мэс заслыг амжилттай хийв 21 цаг 11 мин Тэтгэврийн хэмжээг 2026 онд нэмэгдүүлнэ 22 цаг 44 мин БНСУ-ын иргэдийг визгүй зорчих хугацааг 2026 оныг дуустал сунгав 22 цаг 46 мин Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ 23 цаг 9 мин Баян-Өлгий аймгийн долоон багийн эмч автомашинтай боллоо Өчигдөр 11 цаг 26 мин Магнус Карлсен шатрын блиц тоглолтын дэлхийн аварга боллоо Өчигдөр 11 цаг 25 мин Хил давж ирсэн хүрэн баавгайг барьж, тусгай хамгаалалттай газарт хүргэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Дорноговь аймгийн Мандах сум тэмээний тоогоор аймгаа тэргүүллээ Өчигдөр 11 цаг 23 мин Иранд эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна Өчигдөр 11 цаг 22 мин
iИх уншсан
Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя... Оны “онцлох” нам Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн б... Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэл... Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5... Доктор Т.Зэвгээд Ардын багш цол хүртээв “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг у... УИХ-ын дарга иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга ... Монголд анх удаа робот мэс засал хийлээ Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаард... Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орл...
Top